Dark Light
Нийгэм | 2026-03-06

СУРРОНЫ ОСЛООР 5 ХҮН АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

НИТХ-ын дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа.

НИТХ-ын дарга А.Баяр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс скүүтэр, мопедыг 16 нас хүрсэн иргэнд түрээслүүлэх зохицуулалт хийхээ мэдэгдсэн.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнгөрсөн 2025 онд суррон ангиллын тээврийн хэрэгсэлтэй зам, тээврийн осолд 2820 хүн холбогдсоноос 1953 нь эрэгтэй, 867 нь эмэгтэй байна. Харин амиа алдсан 5 тохиолдол бүртгэгдсэнээс 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй байна. Дээрх ослын ихэнх хувь Улаанбаатар хотод бүртгэгдээд байна.

Иймд НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдээ суррон унуулахгүй, худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа. Эцэг, эхчүүд үр хүүхдээ зам тээврийн ослоос хамгаалаад зогсохгүй осол аваар гаргаж бусдад гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлж чадна гэдгийг онцоллоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00