Dark Light
Нийгэм | 2026-03-06

4000 ГАРУЙ ЭМЭГТЭЙ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТДӨГ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

ГССҮТ-ийн Статистик тандалт судалгааны албаны дарга Б.Түмэн-Өлзий:

“Жил бүр осол гэмтлийн тоо 10 хувиар нэмэгддэг. Осол гэмтлийн улмаас 2025 онд 232 мянган иргэн эрүүл мэндийн байгууллагат хандан тусламж үйлчилгээ авсан. Үүний 90 мянга гаруй нь буюу нийт осол, гэмтлийн 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн жилд 10 мянга орчим эмэгтэйчүүд зам тээврийн осолд өртдөг.

Эмэгтэйчүүдийн осол гэмтлийн тэргүүлэх 5 шалтгаан:

  • Уналт (48.2%)
  • Амьгүй механик хүчинд өртөх (16.6%)
  • Зам тээврийн осол (11.4%)
  • Амьд механик хүчинд өртөх (8.4%)
  • Хүчирхийлэл (5.7%) зэрэг гэмтлүүд түгээмэл тохиолдож байна.

Жилд 4 мянга гаруй эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөнөөс болж гэмтдэг. Энэ тохиолдлын дийлэнх нь гэр бүлийн гишүүд, хамтран амьдрагчын зүгээс хүчирхийлэлд өртсөн шалтгаантай байдаг. Эмэгтэйчүүд толгойн гэмтэл, цээжний, дээд, доод мөчний гэмтэл оношоор эмнэлгийн тусламж авсан байна” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00