2026 оны 03 дугаар сарын 06-наас 03 дугаар сарын 15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
10-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарах боловч 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: 09, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд Халх голын сав газар, Алтайн уулархаг нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 12-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 13-нд тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна.
Агаарын температур: 06-10-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -4...-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна. 11-нд баруун аймгуудын нутгаар, 12-15-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 12-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 06-11-ний хооронд өдөртөө дулаарч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19...-24 градус, бусад хэсгээр -13...-18 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна. 12-15-нд хүйтэрч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-32 градус, бусад хэсгээр -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН








Нийгэм









