“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас үйлчлүүлэгчийн эрэлтийг хангасан, сэтгэлд хоногшсон үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх үүднээс үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2026 онд далд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Наранцэцэг хөтөлбөр”-т нэгдлээ.
Энэхүү хөтөлбөр нь 2016 оноос Английн Гатвик нисэх буудалд хэрэгжиж эхэлснээр эдүгээ 327 нисэх буудлыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллага болон өргөжсөн юм.
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал “Наранцэцэг хөтөлбөр”-т нэгдсэнээр далд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлага нийцсэн орчин нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ тэдэнд сургалтад хамрагдаж, дадлагажсан ажилтнууд үйлчлэх юм.
АДМИН








Нийгэм









