Dark Light
Улс төр | 2026-04-01

Х.НЯМБААТАР: ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ НЬ МИНИЙ ЭРХ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр: "Миний хувьд төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл УИХ-ын тогтоол, НИТХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ утгаараа тогтоол хэрэгжүүлж байгаа. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бид ялалт байгуулж иргэдэд санал болгосон нийгмийн зөвшилцлийн гэрээ буюу мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь бидний үүрэг бөгөөд эрх. Сонгуульд олонхын санал аваагүй нам, улс төрийн хүчнүүд улс төрийн шүүмжлэл эсэргүүцэл өрнүүлэх нь ардчилсан нийгэмд байх ёстой зүй ёсны үзэгдэл. Харин хүчээр НИТХ-ын гаргасан шийдвэрийг зогсоох тасалдуулах үйлдлийн эсрэг миний бие үндсэн хуульд заасан жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээ эдлэх нь миний эрх. Хан-Уул дүүргийн засаг даргаас жагсаал цуглаан хийх зөвшөөрлөө аваад үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн. Өөрсдийгөө байгаль орчин судлаач, авто зам судлаач гэх хүмүүс нийгмийн сүлжээгээр төсөл хөтөлбөрүүдийг зогсоох, гацаах үйлдэл гаргах нь хууль ёсонд нийцэхгүй. Энэ авто зам ашиглалтад орсноор хотын түгжрэл ирэх жилийн намар гэхэд 35 хувиар буурна. Маргааш тойрог нэгдүгээр хурдны замын тендер нээгдэнэ. Амжилттай болсон тохиолдолд 2027, 2028 онд ашиглалтад орно" гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22