Трампын Засаг захиргаа Америкийн Нэгдсэн Улсын цагаачлалын хуулийн хэрэгжилтэд онцгойлон анхаарч, визийн үйл явцыг зөвхөн хууль ёсоор зорчиход ашиглах нөхцлийг бүрдүүлэх замаар Америкийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж шаргуу ажилласаар байна. Өргөн хүрээг хамарсан цагаачлалын эрсдэлийн хүчин зүйлс дээр тулгуурлан Трампын Засаг захиргаа Визийн бонд хөтөлбөрийн шаардлагыг тавих улс орнуудын тоог нэмлээ. Визийн бонд хөтөлбөр нь хууль бус цагаачлалыг бууруулах, визэнд тавигдах дүрэм журмыг даган мөрдүүлэхэд үр ашигтай болох нь батлагдаж буй.
Дэлхий даяар нийт 49 улсад визийн бондын шаардлагыг тавьж байгаа бөгөөд 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсыг уг хөтөлбөрт оруулж байна. Эдгээр улсын паспорттой виз мэдүүлэгчид АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчлалын) ангиллын визийн шаардлага хангасан бол виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний визийн бонд буюу үүрэг хүлээж буйгаа илэрхийлсэн барьцаа байршуулах шаардлагатай.

|
Эх сурвалж
| АНУ-ын Элчин Сайдын Яам
|
АДМИН







Нийгэм





