Эрүүл мэндийн яамны сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтэс, Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл Сувилахуйн сургуультай хамтран "Сувилахуйн тусламж үйлчилгээ ба чанар" сэдэвт сувилахуйн багш нарын VI чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Тус чуулганд сувилахуйн мэргэжлийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 17 их, дээд сургуулийн 73 багш, ЭМЯ болон Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн (МСН) төлөөлөгчид оролцож, салбарын хөгжил, сургалтын чанарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.
Чуулганаар салбарын бодлого, өнөөгийн нөхцөл байдлын хүрээнд дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Үүнд:
Тус чуулганд сувилахуйн мэргэжлийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 17 их, дээд сургуулийн 73 багш, ЭМЯ болон Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн (МСН) төлөөлөгчид оролцож, салбарын хөгжил, сургалтын чанарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.
Чуулганаар салбарын бодлого, өнөөгийн нөхцөл байдлын хүрээнд дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Үүнд:
- ЭМЯ-ны ЭТБХГ-ын Сувилахуйн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг: "Сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн чиг хандлага";
- ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, Сувилахуйн ухааны доктор, дэд профессор В.Даваахүү: "Сувилахуйн хүний нөөц, тусламжийн өнөөгийн байдал"-д хийсэн судалгааны үр дүн;
- АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Сувилахуйн ухааны доктор, дэд профессор Д.Солонго: “VR (Виртуал бодит байдал)-ийг сургалтад ашиглах нь” сэдэвт илтгэлүүдийг тус тус танилцууллаа.
Мөн онол болон технологийн дэвшлийг сургалтад нэвтрүүлэх асуудлаар БНСУ-ын Кён-Ин сургуулийн багш, доктор, профессор Kang Na Gyeong (цахимаар), Этүгэн их сургуулийн Төрөлжсөн сувилахуйн тэнхимийн эрхлэгч, ахлах багш СУ-ны докторант Б.Дүүрэнзул нар "The Nursing Metaparadigm"-ийн үзэл баримтлал, Монголын сувилагчдийн нийгэмлэгийн дэд тэргүүн, Интермед эмнэлэгийн сувилахуй эрхэлсэн захирал Б.Амармэнд “Сувилахуйн Метапарадигм” постер илтгэл, Этүгэн их сургуулийн Инженерчлэл, технологийн сургуулийн захирал, дэд профессор Л.Нямхүү, Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Оргилмаа нар “Хиймэл оюун ухааныг сувилахуйн сургалт, судалгаанд ашиглах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулав.
Дэлхийн сувилахуйн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд Монгол Улсын онцлогт тохирсон “The Nursing Metaparadigm”-ийг боловсруулан гаргахаар зорьж байгаа бөгөөд чуулганаар хэлэлцүүлэг өрнүүлж нэгдсэн дүгнэлтэд хүрлээ. Түүнчлэн Монголын сувилахуйн салбарт шинжлэх ухааны суурь үзэл баримтлалыг нутагшуулах, багш нарын технологийн ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцлов.
Т.УНДРАХБАЯР








Эрүүл мэнд





