Dark Light
Нийгэм | 2026-03-31

ТАВ, ЗУРГАА, ДОЛДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тав, зургаа, долдугаар саруудын уур амьсгал
Агаарын температур
 
Тавдугаар сард: Баян-Өлгийн нутаг, Увс, Архангайн баруун, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн ихэнх, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…6°C, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 12...18°C, бусад нутгаар 6...12°C дулаан байдаг. Хур тунадасны хувьд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20 – 30 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0 – 10 мм, бусад нутгаар 10–20 мм ордог.
 
Зургаадугаар сард:  Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 6–12°С, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20–24°С, бусaд нутгaaр 13–19°С дулаан бaйдаг байна. Хур тунадас Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм, Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог байна. 
 
Долоодугаар сард: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8...+14°С, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20...+26°С, бусад нутгаар +14...+20°С. Хур тунадас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна.
2026 оны 5 дугаар сараас 7 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
Тавдугаар сард: Агаарын дундаж температур Сэлэнгэ, Төвийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
 
Нийлбэр хур тунадас Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 
 
Зургаадугаар сард: Агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян–Өлгийн зүүн хойд, Ховд, Говь–Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
 
Нийлбэр хур тунадас Увс, Завханы нутаг, Ховдын зүүн хойд, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгааолон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
 
Долоодугаар сард: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
 
7 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. 
 
Зөвлөмж
 
Ирэх саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн зүүн хэсгээр дунджаас бага орох төлөвтэй байна. Түүнчлэн хүчтэй салхи, шороон шуурганы давтагдал их байх ба хуурайшилт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
Иймээс малчид, тариаланчид, ард иргэд хүчтэй салхи шуурганы аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч, болзошгүй тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, хээр талд гал алдахгүй байхад анхаарч ажиллахыг зөвлөж байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22