Дөрөвдүгээр сарын 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сарын эхээр гэрээ хэлэлцээрт үүсэх үл ойлголцол толгойны өвчин болно. Мэдрэмжтэй байвал гэнэтийн зүйл таны төлөвлөгөөг тасалдуулж чадахгүй. Хэчнээн цаг зав, хүч хөдөлмөр гарган зүтгээд ч та мэдрэмжээ ашиглахгүй бол санасан үр дүнд хүрэхгүй л болов уу. Хайртай хосууд бие биедээ итгэж найдаж байгаа боловч харилцаанд хэцүү үе бий болно. Таны эргэн тойрон эерэг энерги хуримтлагдана. Мөн хувийн ур чадвар өсөх болно. Удахгүй таны ажил болон хувийн амьдралд том боломж гарах болно. Эрч хүч тань давуу тал болно гэдэгт итгэлтэй байж болно. Амжилт таны гарт байна. Сарын дундуур ажлын байр асуудалд орвол нөхцөл байдлыг бүү үл тоо. Амьдралын буруу хэмнэл дэглэмдээ өөрчлөлт хийн илүү тэвчээртэй байж эрүүл амьдралын хэв маягийг бий болгож чадна. Үргэлж өөрийн эргэн тойронд байгаа зүйлсийг хяналтдаа байлгахыг хичээх хэрэггүй. Дотоод мэдрэмж зөн билгээ ашиглан аливааг эргэцүүлэн тунгаах чадвараа хөгжүүлж чадвал бүтээлч санаанууд төрөн гарна. Санаа бодлоо харилцан солилцох зарчмыг баримтал. Харилцан буулт хийвэл ашигтай байна. Өрсөлдөгч тань таны алдааг анаж байгаа байж магадгүй. Өнгөрсөн хойно харамсахгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Харин сарын сүүлээр юу ч болж байсан сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Од эрхсийн зүгээс танд хэцүү шийдвэр гаргах хэрэггүй гэж зөвлөгөө өгч байна. Өөрийн туршлага дээр тулгуурлан аливаа хил хязгаарыг мэдрэх мэдрэмжээ ашиглавал төвөгтэй харилцаа илүү хялбар болно. Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөөг тийм гэж яг таг тодорхойлох боломжгүй байгаа тул сонирхолтой бас дарамттай байх бололтой. Ажил хэрэг болон ерөнхий ашиг сонирхол тань янз бүрийн мэдээлэл эрж хайхад хүргэх болно. Энэ нь хууран мэхлэлтийг ч тэмцэн илрүүлэхэд тусална. Хэрвээ та хүсвэл гадаад харилцаагаар дамжуулан амжилт олох сайхан боломж ирнэ. Хов жив, эрх мэдлийн төлөө тэмцэлтэй тулгарах болно. Хэн нэгэн таны нэр хүндийг унагахыг оролдвол үнэнээс бүү нүүр буруул.
Үхэр: Сарын эхээр гэрээ хэлэлцээр байгуулах, худалдаа арилжаа хийх нь ашиг авч ирэх боломжтой байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг хүмүүс ухаалаг байвал хөрөнгө оруулалтаас орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бол биеэ сайн хяна. Санхүүгийн тулгамдсан асуудал эсвэл чухал бичиг цаасны ажлаар ихэнх цагаа зарцуулна. Таны мөнгө санхүүгийн үүд нээгдэж, бизнесээ эхлүүлэх цаг болсныг мэдэрнэ. Энэ үед өөртөө бардалгүй, анхааралтай бай. Төлөвлөөгүй гэнэтийн зардал гарах нь ойр дотнын хүмүүстэйгээ түнжин хагарахад хүргэж болзошгүй. Харин сарын дундуур тэсвэр тэвчээргүй байдал, түргэн зангаас шалтгаалан үл ойлголцол үүсэж магадгүй. Бүх зүйл хир зэрэг сэтгэл хөдлөлөө хянахаас шалтгаална. Эрч хүч, авьяас чадвараа бүтээлч байдлаар ашиглавал юу хийж чадахаа олох болно. Хууль эрх зүйн бичиг баримтыг сайтар уншиж судал. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байх боловч хэт их сэтгэл хөдлөл таныг сүйтгэж мэдэх юм. Од эрхсийн ерөнхий нөлөө сайн байгаа тул эрүүл мэнд болон ажил төрөл сайн байх болно. Урам хугарч, сэтгэл санаагаар унах мөч гарч ирсэн ч үүнийг түр зуурын үзэгдэл мэт хүлээн авч бодит амьдралаа бүү хүндрүүл. Сарын сүүлээр та бүхнийг аль болох тайван байж, эргэн тойрноо эргэцүүлэн харахыг зөвлөж байна. Хайртай хүнтэйгээ хамт амарч, стресс болон зовлонгоо арилга. Худалдаа наймаа хийхэд тохиромжтой үе. Од эрхэс таны албан тушаал ахих хүсэл зорилгод туслахад бэлэн байна.
Ихэр: Сарын эхээр энерги дүүрэн байх тул ажил дээрээ амжилт гарган, тушаал дэвших магадлалтай. Од эрхсийн шилжилт хөдөлгөөн танд өнгөрсөн туршлагаа эргэн дүгнэж тодорхой алдаануудыг дахин давтахгүй байхад тусална. Ажлын үүрэг хариуцлагаас зугтаж байгаа хүн өсөж дэвшихэд хэцүү. Санаанд хүрэхгүй сэтгэл гонсойлгосон үйлдэл учирвал ганцаараа байж, өөрийгөө тайвшруулахыг хичээ. Од эрхсийн нөлөө удахгүй сайжирна. Өөрийн мэдрэмж зөн билигтээ итгэ. Гэр бүл юу юунаас илүү чухал гэдгийг сана. Сарын дундуур та анхаарал муутай байвал ямар нэг зүйлд хэт автаж болзошгүй гэсэн од эрхсээс сануулга өгч байна. Хэт мөнгөө цацаад байх нь буруу ч зарим ажилд хэдий чинээ их мөнгө зарцуулна тэр хэмжээгээр л мөнгө олно гэдгийг бүү март. Өмч хөрөнгө хуваах талаар маргаан, хэлэлцүүлэг явуулахад тохирсон үе биш. Алс оронд аялах зэрэг шийдвэр гаргавал цаашид их зүйлийг өөрчлөх боломж олгоно. Харин сарын сүүлээр ажлын ачаалал нэмэгдэх ч танд ар гэрийн асуудал чухал болж эхэлнэ. Ажил хэргийн болон хайрын харилцааг тэнцвэржүүлэхэд хэцүү байгаа ч хайртай хүнтэйгээ хамт байх цаг зав гарга. Эрүүл мэндээ анхаар. Хууч өвчин хүндрэх магадлал байна. Хор нөлөөтэй үйл ажиллагааны горыг хэзээ нэгэн цагт амсана гэдгээ ойлгож хялбар аргаар мөнгө олохоос татгалзаж сур. Эргэн тойрныхон тань илүү дутуу асуудлаар таны анхаарлыг татан төвөг учруулах магадлалтай. Ойр дотнын хүмүүс гэнэтийн зүйл хүсэж магадгүй. Хэн нэгний чин сэтгэлийн үгийг ач холбогдол өгч сонс.
Мэлхий: Сарын эхээр од эрхэс хамгийн нандин холбоо харилцааг хөдөлгөөнд оруулна. Хайрын романст умбана. Хамгийн хашир хүмүүс ч хайрын учралд яарна. Зоригтой хүнийг аз ивээдгийг сана. Эв эеийг эрхэмлэж бүх хүнтэй эвтэй байхыг хичээ. Бүхнийг тайвнаар бодож, таны ур чадвар гайхамшгийг бүтээж чаддагийг сана. Мэдрэмжтэй байвал ажилдаа амжилт гаргаж, нэр төрөө хэцүү байдлаас авч гарна. Од эрхэс таны хувийн амьдралыг илүү тодотгоно. Хосуудын хооронд гарсан маргаан түр зуурынх байх тул шийдэмгий үйлдэл хийх хэрэггүй. Хосууд ирээдүйн амьдралдаа чухал нөлөө үзүүлэх алхам хийж мэднэ. Харин сарын дундуур төрийн албаны ажилтнууд ажил дээрээ амжилт гаргах, албан тушаал ахих магадлалтай. Орлогоо сайжруулах зорилготой байгаа хүмүүс үйл ажиллагааны үр өгөөжөө нэмэгдүүлэхэд анхаар. Од эрхсийн байрлал санхүүгийн хүндрэл учрах, гэнэтийн тооцоолоогүй зарлага гарахыг зөгнөж байна. Иймээс ашиггүй хөрөнгө оруулалтаас болгоомжил. Сарын сүүлээр таны төлөвлөгөөнд саад учирч мэдэх тул үргэлж болгоомжтой бай. Өөрчлөлт танаас хамаарахгүй хийгдэх бололтой. Гэхдээ хожим гарах үр дүнд хариуцлага хүлээх учраас зөвлөгөө өгөхдөө анхааралтай байгаарай. Харин хайр дурлалын холбоо өөрийгөө илэрхийлэх боломжийг тань хязгаарлана.
Арслан: Сарын эхээр амьдралд тохиолдох аливаа учралд нээлттэй байж, түүнээс суралц. Таны төвлөрөх чадвар хязгаарлагдаж, биеийн эрч хүчний нөөц олон тийшээ сарниж магадгүй байна. Шинэ зүйл турших, төр засгийн болон олон нийтийн байгууллагад хандах зэрэгт таатай. Таны нийтэч зан өөдрөг байдал аливаад бүтээлчээр ханддаг зан чанар амжилт авч ирэх болно. Харин хувийн амьдралд төдийлөн эерэг зүйл ажиглагдахгүй байгааг од эрхсийн байрлал харуулж байна. Таны гэр бүлийн зарим гишүүдээс далд хандлага цухалзах төлөвтэй байна. Бизнесийн гэрээ хэлэлцээрт төлөвлөснөөс их хэмжээний зардал гарч магадгүй учир хэт үрэлгэн байхаас зайлсхий. Харин сарын дундуур од эрхсийн нөлөөлөл ямар ч нөхцөлд орсон тайван байхыг эерэг мэдрэмж хэрэгтэйг ялангуяа эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Хосуудын харилцаа асуудалтай тулгарч магадгүй учир юу ч боллоо гэсэн уураа дарж, биеэ барихыг хичээгээрэй. Од эрхсийн зарим нөлөө танд таагүй байх магадлалтай. Гэхдээ дуртай зүйлээ хийж баяр хөөрийг мэдэр. Найзууд болон гэр бүлийн гишүүд тань танд өөрсдийн асуудлаа ярин сэтгэлээ уудалбал таны оюун ухаан үнэлж баршгүй тус хүргэнэ. Сарын сүүлээр худал хуурмаг давамгайлсан цаг үе тул азаа үзэхээс болгоомжил. Амжилт гаргасан хүмүүс зүй ёсны үнэлгээ шагналаа олж авна. Амаргүй санагдсан асуудал бодсоноос илүү хялбар шийдэгдэнэ. Эрч хүчээ үр ашигтай хуваарилснаар байр сууриа дээшлүүлнэ.
Охин: Сарын эхээр ойрын үед таны нэр хүнд сайн байх тул өөрийн байр суурийг ил тод илэрхийлэхэд илүүдэхгүй. Эрч хүчтэй байдал эерэг нөлөө үзүүлэх тул гайхалтай сайхан санаанууд толгойд орж ирнэ. Дарга удирдлагуудын гаргасан гэнэтийн өөрчлөлтөд зохицох хэрэгтэй болно. Та зарим хүмүүстэй ойлголцох ямар ч боломжгүй байна. Тиймээс муу хүмүүсээс холхон шиг бай. Романтик харилцаанд хүндрэл гарах хандлага байгаа тул эрсдэлтэй асуудлаас холхон байхыг сануулж байна. Залуу хосууд хайрын харилцаагаа өөрчлөхийг хүсэх бөгөөд энэ нь тийм ч сайхан санаа биш байна. Хувийн амьдралдаа чухал төлөвлөгөөнүүд гаргасан бол одоо хэрэгжүүлэх цаг болсон. Харин сарын дундуур энэ ордны хүмүүсийг хууран мэхлэлт хүрээлж байгаа тул аливаа мэдээлэл үнэнийг нуун дарагдуулсан эсэхийг олж мэд. Амжилтын зам нээлттэй бөгөөд тодорхой болсон юм шиг хүчтэй мэдрэмж төрнө. Санхүүгийн асуудлаас болж түншлэл тогтоох оролдлого идэвхэжнэ. Албан тушаалаас их сэтгэл ханамжийг олж авах ч тэвчээртэй байх хэрэгтэй болно. Од эрхсийн нөлөө эерэг байх тул та урам зориг, эрч хүчээр дүүрэн байна. Сарын сүүлээр олдсон боломжийг өөртөө ашигтайгаар эргүүл. Шинэ түншүүдтэй ашигтай харилцаа тогтоож, төслөө амжилттай дуусгаж магадгүй. Амжилтын түлхүүр нь та өөрийн бодлоо шударгаар илэрхийлэх чадвар байна. Ур чадвар хариуцлага шаардсан ажил, биеийн хүчний ажил хийхээс татгалз. Ажил дээрээ байдлыг ажиглаж, болгоомжтой байхгүй бол зөрчил өрнөж мэдэх бололтой.
Жинлүүр: Сарын эхээр од эрхсийн нөлөө таатай байгаа тул ажил дээрээ тушаал дэвшиж магадгүй. Бизнесийн үйл ажиллагаанд тулгарсан асуудлаа хамгийн энгийнээр шийдээрэй. Хэрэв шийдэмгий байж ажилдаа онцгой идэвхтэй хандвал амжилт гаргах болно. Цаг агаар боломжийн л байх юм бол гадуур гарч алхан, эрч хүчээ сэргээх хэрэгтэй. Таны бусдаас өөр байх гэсэн хүсэл өөртөө итгэх итгэлээ олоход тусална. Амьдралыг олон талаас нь харж чаддаг хүмүүсийг од эрхэс ивээнэ. Хайр дурлалын харилцаанд гарсан асуудлыг чин сэтгэлээсээ шийд. Санаандгүй үйл явдал болох бөгөөд юу ч хийж байсан өөрчлөлт бий болно. Сарын дундуур од эрхсийн таатай нөлөө үргэлжилсээр байх болно. Айдсаар ирээдүйн эрх чөлөөгөө халхалсны хэрэггүй. Итгэлийг тань алдсан хүмүүст ч найрсаг ханд. Хайр дурлалд тохиолдох бүхэн гэрэл гэгээтэй байхгүй ч өгсөн амлалтуудаа үргэлж сана. Харин сарын сүүлээр зөн билэг, мэдрэмж хүчтэй байна. Та өөрийн хамгийн дуртай юмаа хийж байгаа л бол ганцаараа байсан ч аз жаргалтай байх болно. Анхаарлаа төвлөрүүлж чадвал бүтээлч төсөл амжилтыг авчирна. Од эрхэс ашигтай эхлэл, нэр хүнд амлаж байна. Удахгүй хүндрэлтэй асуудал ард хоцорно. Хөрөнгө санхүүгийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авахыг хичээ. Сэтгэл хөдлөлөөсөө болоод мөнгөө үрэхээсээ болгоомжил. Хурц, гярхай ухаан тань хэцүү үйл ажиллагааг зохицуулахад тусална.
Хилэнц: Сарын эхээр өмч хөрөнгөтэй холбоотой худалдах, авах гэрээ хэлэлцээр хийх магадлалтай. Санхүүгийн асуудлаа шийдвэл өндөр орлого олох боломжтой байна. Мэргэжлийн хүнээс санхүүгийн зөвлөгөө авсан нь дээр. Илүү бүтээмжтэй байхын тулд судалгаа сайтай ажиллавал зохино. Хувийн ур чадвар, мэдлэг мэргэжлээ тэлэх тал дээр анхаар. Од эрхсийн нөлөө таны бүтээлч сэтгэлгээг гадагшлуулах болно. Од эрхсийн чиг хандлага таны толгойд олон шинэ санаанууд эргэлдэж байгааг сануулж байна. Харин сарын дундуур залуу хүмүүсийн амьдралд романтик хайр гарч ирэх боловч түр зуурын учрал байх магадлалтай. Гэр бүл, найз нөхөдтэйгөө ойрхон газар зугаалах бол ажлаа төлөвлөж, аялалд бэлд. Хувийн амьдрал сайжрах боломж байна. Сарын сүүлээр харилцаа холбоонд саатал гарсны улмаас зарим нэг бэрхшээл учрах боловч танаас хамаарал байхгүй гэдгийг ойлго. Од эрхсийн ивээлээр хайр сэтгэлийн харилцаа амжилтад хүрч, ганц бие хүмүүс зөв хүнээ олно. Од эрхэс танд амжилт билэгдэж байгаа тул эерэг сэтгэлгээг баримтал. Амьдралын утга учир цаг хугацааны явцад тодрох болно. Гэр орны асуудал, төрөл төрөгсөдтэйгөө харьцах харилцаа зэрэгт анхаарлаа хандуулж чин сэтгэлийн яриа, илэн далангүй санаагаа солилцох нь таныг эерэг энергиэр цэнэглэхээс гадна баяр хөөрийг бэлэглэнэ. Хайртай хүнтэйгээ аз жаргал өнгөрүүлэх мөч хормыг бүтээхэд эрч хүчээ зарцуул.
Нум: Сарын эхээр од эрхсийн нөлөө таныг сэргэлэн цовоо байлгана. Албан тушаалтай хамаатай аливаа асуудлыг зөөлөн аргаар зохицуулахыг од эрхэс зөвлөж байна. Санхүүгээ тогтвортой байлгаж, жижиг сажиг зүйлсэд зарцуулах мөнгөө ч сайн хяна. Өөрийн сэтгэл хөдлөлөө сайн барьж, аливаад эерэг хандаж чадвал амжилт олох болно. Харилцааны ур чадвар болон дүрслэн бодох сэтгэлгээ өндөр түвшинд байгаа тул хувийн асуудлаа шийдэхэд хэцүү биш байх болно. Удахгүй бүх зүйл хэвэндээ орох болно. Мэдээлэлд шинжилгээ хийх чадвар өндөр байх бөгөөд энэ давуу талаа ашигла. Амьдралын хүнд ачаа эрүүл мэндэд нөлөөлнө. Харин сарын дундуур од эрхсийн байрлал өвөрмөц санаа гаргах, сонирхолтой үйлдэл хийх чадвар олгож байна. Ажилладаг газраа эмх цэгцтэй байлгах нь таныг илүү үр бүтээлтэй, бүтээмж өндөртэй байхад тусална. Хайр дурлалын харилцаа сайн байх хэдий ч хий хардсанаас болж харилцаанд асуудал гарах магадлалтай. Хайр дурлалаас санасан таашаалаа авахгүй. Гэр бүл зохиох эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой чухал асуудлуудыг түр хойш нь тавь.Сарын сүүлээр од эрхсийн зүгээс үзүүлж буй нөлөө таатай байгаа ч хэт тайвшрах хэрэггүй. Шинэ өөрчлөлтийн үр дүнг үзэх завшаан танд тохионо. Үүнийг од эрхсийн илгээх сайн тэмдэг гэж хүлээн авч өөрийгөө бүхий л талаар дайчил. Харин бизнес хийдэг хүмүүсийн хувьд энэхүү энергийг маш үр дүнтэйгээр ашиглах хэрэгтэй болно. Шийдэж болох асуудлыг өөртөө хамгийн хялбараар шийдээрэй.
Матар: Сарын эхээр өөрт хэрэгцээтэй ажил хийх эсвэл өөрийгөө боловсруулан хөгжүүлэхэд таатай цаг үе байх болно. Нөхцөл байдлыг хурдан бөгөөд зөв үнэлэх арга ухаан л шийдвэр гаргахад туслах болно. Хүчин чармайлт л тэнцвэр болон аз жаргалыг авчирна. Таны туршлага чадвар нэр хүндэд тань нөлөөлөн, урам зориг нэмэгдэнэ. Сөрөг хандлага нь ямар ч хичээл зүтгэлийг хүссэн үр дүнд хүргэхгүй. Харилцаа холбоогоо хязгаарла. Хэрэв та ажил хэргийн чиглэлээр ямар нэг сонголт хийхээр хичээж байгаа бол энэ талаар сайн мэдэх хүмүүстэй ярилцах нь хамгийн зөв арга байх болно. Сарын дундуур бүх зүйлд хүлээцтэй хандаарай. Од эрхэс гэрээ хэлэлцээр хийх, шинэ харилцаа тогтооход таатай цаг ирснийг баталж байна. Уулзалт, ажил хэргийн гэрээ хэлэлцээрүүд амжилттай болж, сайн үр дүн авч ирнэ. Амьдралынхаа хором мөч бүхнийг эергээр үнэлж чадвал таны өмнө ямар олон боломж байгааг олж мэдэх болно. Сарын сүүлээр амьдралын тань эрч хүч хэврэг байдалд байна. Гэсэн ч хувийн бизнес амжилт олох магадлалтай. Хэт ёсорхуу хямсгар байдал нь бусадтай зөрчилдөхөд хүргэж болзошгүй. Од эрхсийн нөлөөллөөс аливаа харилцаанд үл ойлголцол, асуудал бэрхшээлүүд үүсэж болно. Албан харилцаандаа ямар хэм хэмжээ барьж байхаа сайн анхаарч, ухаалаг байхыг хичээ. Оюун санаагаа төвлөрүүлж чадвал та маш их зүйлийг хийж чадна.
Хумх: Сарын эхээр хумхынхны хууч өвчин сэдрэх магадлал өндөр тул эрүүл мэнддээ анхаарч эмчилгээ хийлгэхэд таатай үе. Таны бие даасан үйл ажиллагаа зохион байгуулах чадвар өсөн нэмэгдэх болно. Энэ зорилгодоо хүрэхийн тулд илүү их зүйлийг хийх хэрэгтэй болж байна. Удаан хугацааны турш идэвх зүтгэл гаргаж байсан зүйл биелэгдэж удаан хүсэн хүлээж байсан байр сууриндаа хүрч магадгүй. Одоо эхэлж байгаа хайр дурлалын адал явдал танд сургамж болох болно. Асуудал бэрхшээл тохиолдсон үед ч үүнийгээ бусдад мэдэгдэх хэрэггүй. Ингэснээр өөрийнхөө зөв арга замыг олох болно. Нууц задарснаар асуудал шийдэгдэхгүй. Сарын дундуур од эрхэс түншлэл, хамтын ажиллагааг онцолж авч үзэж байгаа тул энэ тал дээрээ онцгой анхаарал хандуул. Хийж байгаа бүх зүйлсээ хэт төгс болгох гэж бодсоны хэрэггүй. Аль болох аюулгүй арга замыг сонгож, итгэж болох хүмүүстэй хамт бай. Чимээ шуугиантай газраас хэсэг зуур ч болов хол байж, нам гүм байхад цаг гарга. Харин сарын сүүлээр үйл хөдлөлөө анхаарч, биеэ зөв авч явахгүй бол таагүй хариу үйлдлийг л хүртэнэ. Бодол санаа тань бодит байдлаас хол байдгаас болж чухал зүйлээ алдаж болно. Ийм учир та хэлсэн бүхэндээ хүрч байж амжилтад хүрч чадна. Өөрчлөлт хийхийн өмнө өөрийгөө илүү сайн таньж авахыг хичээ. Ихэнх үйл ажиллагаа нарийн төвөгтэй байж магадгүй тул анхаарлаа сайн төвлөрүүлж ажиллах хэрэгтэй. Өвөрмөц арга барилаа улам хөгжүүлж, байр сууриа шинэчилж эхлэх нь тохиромжтой үе.
Загас: Сарын эхээр таны нэр хүнд ихээхэн өсөж, албан тушаалын шат ахих зорилго тань биелэх мэт санагдаж болох юм. Эрч хүчтэй байхын тулд амьдралын хэмнэлээ өөрчилбөл эерэг үр дүн өгнө. Гэхдээ аливаа өөрчлөлт шинэчлэлийг үе шаттайгаар хянамгай хийх нь зүйтэй. Ажил дээр таатай өөрчлөлт гарна. Шинэ өөрчлөлт болох нь байгууллагын үйл ажиллагаанд бүхэлд нь эергээр нөлөөлнө. Хэн нэгэн нь таны байр суурийг сулруулахын тулд ямар нэгэн явуулга зохион байгуулах магадлалтай тул бүгдэд бүү итгэ. Цаг хугацааг сайн ашиглаж, үр дүнтэй ажилла. Ингэвэл та хожим санхүүгийн асуудалд оруулах аюулаас болгоомжилж чадна. Од эрхсийн нөлөө таны хүлээх үүрэг хариуцлагыг тодотгож байна. Сарын дундуур од эрхэс бодит байдлыг чухалчлах тул бүтээмж илүү өсөх болно. Таны бүтээлч сэтгэлгээ өндөр байна. Эерэг зүйлийн тухай бодох хэрэгтэй ч бусдын гаргах хуурч мэхлэх хандлагаас болгоомжил. Эргэн тойронд тань маш их энерги байна. Түүний нөлөөгөөр та олон хүнд илүү зоримог, идэвхтэй болж харагдана. Тасалсан харилцаанаас болж сэтгэлээр унах боловч дахин хэн нэгэнтэй учрах боломжтой болно. Харин сарын сүүлээр ажилдаа төвлөрч ажиллахыг хичээгээрэй. Бүтээлч байхын тулд төлөвлөгөөнүүдээ хооронд нь холбосон ажил хэргүүдээ илүү анхаар. Энэ нь бас таныг өөртөө итгэлтэй байлгах болно. Танд ойрын хүмүүстэйгээ муудсан харьцаагаа сайжруулах боломж гарч ирэх бололтой. Тайван бус байдал таны зан харилцаанд зонхилсоор байна. Нуугдмал байгаа дарамт стрессээ суллах, бүтээлч арга замыг хайхыг хичээ. Ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирна. Заяаны хань хүссэн бүрд амархан олдохгүй гэдэг үгийг сана.
АДМИН







Нийгэм




