Dark Light
Нийгэм | 2026-04-01

ЗАН ХАРИЛЦААНЫ ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЖОЛООЧИД ХАРИУЦЛАГА ТООЦОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг танилцуулж байна. Үүнд:

Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Н.Цэвэлмаа: Ч:57 (Улаанчулуут-МУИС) чиглэлд үйлчилж байсан “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ийн 2-174 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Нургүль мартаж буусан цүнхийг минь хадгалж, бүрэн бүтэн хүлээлгэж өгсөнд баярлалаа.

Талархал: Баянгол дүүргийн иргэн Г.Золбоо: Ч:27 (Өвөр согоот-Вокзал) чиглэлийн автобусанд хувийн хэргээ хаяж, орхиод буусан байсныг “Сайхан Ирээдүй” ХХК-ийн 18-047 гарааш дугаартай автобусны жолооч Ж.Тогтохжаргал олж өгсөнд маш их баярлалаа.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Б.Отгонболог: Ч:15 (Нисэх-5 шар) чиглэлд явж байсан 15-072 гарааш дугаартай жолооч огцом тоормос гишгээд байхаар нь шаардлага тавихад хэл амаар доромжилсон.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын жолооч Л.А-т зан харилцааны зөрчил гаргасан тул ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Иргэн: Хишигбаатар: Ч:10 (Гадна тойруугийн эцэс-ТЭЦ-3) чиглэлийн 25-044 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сансар ШТС-ийн зогсоолоос хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад согтуу хүнд нийтийн тээврээр үйлчлэхгүй гэсэн зарчмыг жолооч баримталсан тул зөрчлийн шинжгүй байна.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн А.Нэгүүлэн: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлийн 1-078 гарааш дугаартай автобусны жолооч "Сүхбаатарын талбай" зогсоол дээр буух гэтэл буулгаагүй. Шаардлага тавихад ёс бус харилцаж хүндэтгэлгүй хандсан. Үүнээс үүдэн дараагийн буудал дээр буун ажлаасаа хоцорсон.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын автобусны жолоочид ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцож үйлчилгээнд дахин зөрчилгүй ажиллах талаар сануулав.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн О.Наранцацралт: Ч:84 (Бага тэнгэр сити-120 мянгат) чиглэлийн 14-022 гарааш дугаартай автобусны жолооч Маршал таун зогсоол дээр зогсож хүнээ авахгүй хаяж явсан.

Шийдвэрлэлт: Автобусны камерыг шалгахад зорчигч буудлын бус газраас суух гэж байсан тул жолооч өнгөрч явсан байна.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Г.Цогтбаатар: М:2 (Зунжин-МУБИС) чиглэлд явж байгаа 14-002, 14-049 гарааш дугаартай автобусны жолооч 7 буудал зогсоол дээр зогсож хүнээ авахгүй хаяж явсан.

Шийдвэрлэлт: “Автотерминал” ХХК-ийн жолоочид ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ж.Цолмон: Х:21 (Ногоон толгойн эцэс-5 шар) чиглэлийн 3-067 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баруун түрүүн завсар 1 зогсоолоос хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний гомдлыг шалгахад зөрчлийн шинжгүй байсан.

Иргэний гомдол:  Баянгол дүүргийн иргэн Сүхболд: М:1А (Ханын материалын Комбинат-Ард кино театр) чиглэлд явж байгаа 25-035 гарааш дугаартай автобусны жолооч Баруун 4 зам дээр буудлаа хэтэрч зогсоод, хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: Автобусны камерын бичлэг шалгахад автобусны буудал дээр зогссон бөгөөд хүнээ аваад явсан тул хариуцлагагүй тооцох боломжгүй байна.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Ганчимэг: Ч:7 (Нисэх- Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байгаа 14-024 гарааш дугаартай автобусанд Хүнсний 4-р дэлгүүрээс суугаад Орон сууц дээр буусан. Энэ хооронд жолооч байнга утсаар ярьж явсан. Түгжрэлгүй байхад явж өгөхгүй байсан.

Шийдвэрлэлт: “Авто терминал трейд” ХХК-ийн жолоочид ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцов.

Нийтийн тээврийн бодлогын газар нь 70044040 дугаарын утсаар иргэн таны санал, гомдол, талархал хүлээн авдаг.

Утаснаас гадна иргэн та https://ptd.ub.gov.mn/ цахим хуудсанд хандан санал, гомдол, талархал илгээх боломжтой.


Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22