Dark Light
Нийгэм | 2026-04-22

НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ДӨРВӨН СУПЕР АЗТАН ТОДОРЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2026 оны 3 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 53.822.709 баримт хамрагдсанаас:
  •  8 орон таарсан / 5-30 сая төгрөг/ - 4
  •  7 орон таарсан  /500,000- 10 сая төгрөг/- 5
  •  6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/-  45
  •  5 орон таарсан  /60,000-500,000 төгрөг/ - 502
  •  4 орон таарсан /40,000-100,000/- 4807
  •  3 орон таарсан  /30,000-60,000 төгрөг/ - 48.494 баримт тохиролд таарч азтан боллоо.

Сугалааны тохирлын дугаар: 30915901 

"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +61%, Баянхонгор аймаг +42%, Дорноговь аймаг +28%, Говь-Алтай аймаг +27%, Дархан-Уул, Хөвсгөл аймаг +26%, Сүхбаатар дүүрэг +25% байлаа. Та бусад дэлгэрэнгүй мэдээллийг sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22