Dark Light
Нийгэм | 2026-04-22

НИЙТ НУТГИЙН 60 ХУВЬД БЭЛЧЭЭРИЙН УРГАМАЛ ЦУХУЙСАН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйсан байгаагаас Дундговь, Сүхбаатарын нийт, Говь-Алтай, Завханы ихэнх, Увс, Ховд, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговийн зарим, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг байна. Харин Дорнод аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал, дулаан болон чийг дутагдсанаас нутгийн 10 хувьд буюу Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорноговийн ихэнх нутгаар ургамлын цухуйлт оройтож байна (1 дүгээр зураг). Бэлчээрийн ургамал цухуйгаагүй болон ургалтын байдал муу байгаа нутгуудад малд нэмэлт тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог

  • Өнгөрсөн арав хоногт агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар дунджаас -2.8...-1.1 градус хүйтэн, говийн аймгуудын ихэнх нутгаар дунджаас 1.1...3.3 градус дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгийн 50 гаруй хувьд дунджаас бага, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын хойд хэсгээр буюу 40 гаруй хувьд дунджийн орчим орсон байна.
  • Салхины хурд Хэнтийн Дэлгэрхаан, Сүхбаатарын Дарьганга, Өмнөговийн Цогт-Овоо, Манлай, Дундговийн Эрдэнэдалай, Говь-Угтаал, Сайхан-Овоо, Дорнодын Матад, Дорноговийн Айраг, Говь-Алтайн Халиун, Баянхонгорын Баянговь, Баянцагаан, Богд, Баацагаан, Бөмбөгөрт 28-29 м/с, Өмнөговийн Мандал-Овоо, Сайхан, Дорноговийн Хөвсгөл, Говь-Алтайн Бугат, Шарга, Бигэр, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Төвийн Мааньт, Баянжаргалан, Дундговийн Луус, Гурвансайхан, Сайнцагаан, Дэрэнд 30-38 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22