"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд болно.
Төв зам дагуу марафон зохион байгуулахтай холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд ямар өөрчлөлт оруулах талаар Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын мэргэжилтэн Ш.Оюумаа дараах мэдээллийг хүргэсэн юм.
Тэрбээр “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн үеэр авто зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлийн 483 тээврийн хэрэгсэлд өөрчлөлт орж байна.
Нийтийн тээврийн гол чиглэлүүд ихэвчлэн Их тойруугаар явна.
Авто замыг 06:00-18:00 цаг хүртэл хаана.
Зам нээсний дараа нийтийн тээврийн чиглэлүүд үндсэн маршрутаараа явна.
Нийтийн тээврийн аппликейшнаар иргэдэд өөрчлөлтийн мэдээллийг хүргэнэ. Нийтийн тээврийн чиглэлийн дугаарын араас марафоны “МА” гэсэн тэмдэглэгээтэй бол чиглэлд өөрчлөлт орсон гэсэн үг” гэв.
АДМИН







Нийгэм








