Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн “Шар давааны ам” гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 14:42 цагт хээрийн түймрийг 17:00 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.22)11:00 цагт бүрэн унтраалаа.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын V багийн “Духангийн-Ар” гэдэг газар өнөөдөр (2026.04.22)11:10 цагт гарсан хээрийн түймрийг 11:47 цагт цурамд оруулж, 13:30 цагт бүрэн унтраалаа.
Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул хүн бүр сонор, сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын газраас уриалж байна.
АДМИН






Нийгэм








