Dark Light
Нийгэм | 2026-04-22

ГАХАЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 7 /2026.04.23/ ПҮРЭВ ГАРАГ
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.48-19.53
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Огторгуй
Аргын тооллын 4 сарын 23, Бархасбадь гараг. Билгийн тооллын 7, Өглөгт охин одтой, улаагчин туулай өдөр. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22