Dark Light
Нийгэм | 2026-04-22

ҮХЭР: АЛЬ БОЛОХ ӨӨДРӨГ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХЫГ ХИЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Цаг хугацаа болон хөрөнгө мөнгөний хомсдолоос болж нэлээд таагүй дарамттай асуудал гарч ирэх бололтой. Нөхцөл байдалтай нүүр тулж ажилла. Хий хоосон санаа зовж гараа хумхин суух хэрэггүй. Таны идэвх зүтгэлээс хамааран ажил хэргийн салбар дах байр суурь тодорхойлогдоно. Хэдий чинээ үүрэг хариуцлагаа сайн ухамсарлана хувь заяа таныг төдий чинээ шагнаж өгөөмөр гараа сунгах болно. Зарим нэг таагүй харилцааг засах зорилгоор цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөж болно. 

Үхэр: Өнөөдөр олон талын үзэл бодол сонсох нь цаашид эергээр өөрчлөгдөж хөгжихөд нэмэр болно. Аль болох өөдрөг сэтгэл хангалуун байхыг хичээ. Хаана ч хэзээ ч таныг анхаарч, хайр халамж тавих хүн танд ихээхэн өөртөө итгэх итгэлийг өгнө. Хосууд нэгнийгээ илүү таньж мэдэх талаар төлөвлөгөө зохио. Нэг нэгийнхээ талаар мэдэхгүй олон зүйл одоо хүртэл байгааг болно. 

Ихэр: Хамтын үйл ажиллагаанд илүү анхаарлаа хандуул. Бизнес худалдааны салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулахад таатай өдөр. Төрийн албанд ажилладаг ихрийнхэн албан тушаал ахиж дэвших боломж гарч ирэхийг од эрхэс зөгнөж байна. Эрүүл мэндээ анхаар. Хууч өвчин хүндрэх магадлал байна. Анхаарал болгоомжтой байснаар аливаа муу зүйлээс өөрийгөө хамгаална. 

Мэлхий: Ажил хэрэгт анхааралтай байдал хэрэгтэй тул ажлын байран дээрээ хий цаг үрэх үйлдлээс зайлсхий. Зарим хүмүүс албан тушаал ахих боломжийг бүү алдаарай. Итгэл найдвараа алдах, хуурамч амлалттай холбоотой сөрөг хандлага ажиглагдана. Од эрхсийн байрлал санхүүгийн хүндрэл учрах, гэнэтийн тооцоолоогүй зарлага гарахыг зөгнөж байна. Иймээс ашиггүй хөрөнгө оруулалтаас болгоомжил. 

Арслан: Сайн дурын үйл ажиллагаа таны бусдын төлөө гэсэн сэтгэлийг тайтгаруулж магадгүй. Өөрийн үзэл бодлыг илэрхийлэхэд хэт их хүч зарах хэрэггүй. Харин үл таних хүмүүстэй цаг үеийн түгшүүртэй сэдвүүдээр ярилцахаас татгалз. Ээдрээтэй асуудлын талаар ярилцахад танд төлөвлөгөө болон эв дүй хэрэгтэй байгааг ойлго. 

Охин: Эрүүл ухаан болон зөн совин аль алинд нь итгэ. Хүсэл зорилго тань өргөжих бөгөөд ажил хэрэгч байдал танд их туслах болно. Сайхан мөрөөдөл биелэх магадлалтай. Шинэ үзэл бодол, эерэг зан чанараар өөрийгөө цэнэглэ. Ажил ихтэй байх боловч таны төвлөрөх чадвар, ажил үүргийн гүйцэтгэл өндөр түвшинд байна. 

Жинлүүр: Бодол санаа гэнэт өөрчлөгдөх нь сэтгэлээр унагаж магадгүй. Гэнэтийн учрал таагүй нөлөөтэй байх хандлага ажиглагдаж болзошгүй. Энэ нь таныг бусад хүмүүстэй хэл амаа ололцоход сөргөөр нөлөөлнө. Харин нийгмийн идэвхтэй байж, хамт олонтойгоо эерэг харилцааг үүсгэхийг хичээх юм бол өнөөдрийг хэвийн болгоно. Эрүүл мэнд муутай хүмүүс болгоомжтой байх шаардлагатай. Та өөрийгөө сөрөг хүчин зүйлээс хамгаалах хэрэгтэй. Хэт их идэх, архи согтууруулах ундаа уух хэрэггүй. 

Хилэнц: Өөрийн ойлгохгүй эсвэл сэтгэл хангалуун бус байгаа зүйлдээ шударгаар ханд. Юу хүсэж байгаагаа аливаа харилцаанд илэн далангүй хэлэх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж амьдарна гэдэг нь өөрийгөө хуурч байгаа хэрэг байх болно. Хэрвээ шаардлагатай бол буулт хийн, сэтгэл хөдлөлдөө хяналттай бай. Бусдыг дорд үзэх хандлага гаргаж болохгүй.

Нум: Нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авч сур. Өөрийгөө харуулах сайхан боломж гэнэт гарч ирэх магадлалтай. Үүнийг од эрхсийн илгээх сайн тэмдэг гэж хүлээн авч өөрийгөө бүхий л талаар дайчил. Өнөөдөр та ихэнх асуудлаа шийдэж чадна. Чухал асуудал хэлэлцэх бөгөөд санал зөрөлдөөн гарвал хурц үг бүү хэрэглэ. Энэ үйл ажиллагааг эхнээс нь дуустал нэг бүрчлэн анхаарч, бусдын саналтай зохицохыг оролд. 

Матар: Тохиолдох магадлалтай санхүүгийн саад тотгороо тооцоолж үрэлгэн байдлаа хязгаарла. Хамтын ажиллагаанд сайн мэдээ ирэх болно. Тулгарсан гэнэтийн алхам хийх үедээ өөрийн зөн совингоо дага. Биеэ авч явах чадвараар эргэн тойрныхоо анхаарлыг татна. Давуу талаа зөв ашигла

Хумх: Өнөөдөр эд хөрөнгө, хувийн үнэт зүйлсээ сайн хамгаал. Хэрэв болгоомжтой бөгөөд нарийн мэдрэмжтэй байж чадах юм бол бүтээлч үр дүн гарна. Худалдаа наймааны үйл ажиллагаа, гэрээ хэлэлцээр амжилттай болох магадлалтай. Хэзээ нэгэн цагт танд хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тань туслах сонирхолтой хүнтэй танилцахыг үгүйсгэхгүй. 

Загас: Сэтгэл хөдлөл их байх магадлалтай тул тайвшруулах бясалгал хийвэл тустай. Та хийж буй ажлынхаа үр дүнг нь мэдрэхэд тийм ч их хугацаа зарцуулахгүй бололтой. Өнөөдөр зөв газраа зөв цагтаа байхыг хичээ. Үүний хүчээр өөдрөг үзэл санаа таныг дагана. Зарим үед хамтарч ажиллахдаа буулт хийх нь зөв байна. Олон нийттэй холбоотой ямар ч асуудалд нээлттэй ханд. Сонирхлын дагуу оролцох арга хэмжээ таалагдах боловч болгоомжтой байхад гэмгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22