Бага насны хүүхэд нохойд хазуулан, эмнэлэгт хүргэгдэн ирсэн хэргийг шалгаж байна. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт нохойд хазуулсан байдалтай 3 настай хүүхэд ирлээ гэх дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал: Нэр бүхий иргэний хашаандаа тэжээдэг нохой нь бага насны хүүхдийг хазаж гэмтээсэн гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие мах бодод хохирол учруулсан тохиолдолд тухайн амьтны эзэн нь гэмтлийн зэргээс хамаарч зөрчлийн тухай хууль болон эрүүгийн хуульд заасан хуулийн хариуцлагыг хүлээнэ.
Иймд иргэд та бүхэн орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалттай байлгаж аюулгүй байдлыг нь ханган хошуувч зүүлгэх, уях гинж болон гадсан бэхэлгээг нь өдөр бүр шалгаж бусдын эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
АДМИН






Нийгэм








