Dark Light
Нийгэм | 2026-04-27

МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН 20 ДУГААР ОЛИМПИАД БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Олимпиадын нээлтэд аймаг, нийслэлээс шалгарсан багш, сурагчид болон зохион байгуулах комиссын гишүүд, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал дэд профессор (Ph.D) Н.Мягмарцоож, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн зөвлөх профессор (Sc.D), Ардын багш Ц.Өнөрбаян, ШУА-ийн ХЗХ-ийн захирал дэд профессор (Ph.D) О.Шинэбаяр, БЕГ-ын Байгалийн ухааны төрлийн олимпиад хариуцсан мэргэжилтэн Ц.Лхамсүрэн, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч дэд профессор (Ph.D) М.Одмандах болон Монгол хэлний тэнхимийн багш нар оролцлоо. 
Энэ удаагийн олимпиадыг ганцаарчилсан болон анги (баг)-ийн ангиллаар хичээнгүй бичиг, хурдан уншлага, зохион бичлэг гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан байна. 
Тус олимпиадад орон нутгаас шалгарсан 21 багш, 21 сурагч, нийслэлээс шалгарсан 10 багш, 9 сурагч оролцон, мэдлэг оюунаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Тухайлбал: 
12 дугаар ангийн сурагчдын төрөлд:
  • Тэргүүн байрт: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Хобби сургуулийн 12c ангийн сурагч Б.Нандин;
  • Дэд байрт: Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Б.Нарангарав;
  • Дэд байрт: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 12-4 ангийн сурагч Г.Нандин-Эрдэнэ;
  • Гутгаар байрт: Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Цэнгүүнжаргал;
  • Гутгаар байрт: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч О.Бүдханд;
  • Гутгаар байрт: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Э.Энхнаран;

Тусгай байрт:

  • Нийслэлийн СХД-ийн ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн 12г ангийн сурагч Д.Отгонтөгс;
  • Нийслэлийн СБД-ийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Г.Эрдэнэзаяа; 
  • Нийслэлийн БЗД-ийн Шинэ Монгол сургуулийн 12-4 ангийн сурагч Д.Сийлэн;
  • Завхан аймгийн Сантмаргаз сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагч Б.Саранцэцэг;
Мэргэжлийн багш төрөлд:
  • Тэргүүн байрт: Увс аймгийн Улаангом хотын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш М.Өлзийдэлгэр;
  • Дэд байрт: Нийслэлийн БЗД-ийн Шинэ Монгол сургуулийн багш Б.Алтанзул;
  • Гутгаар байрт: Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн багш О.Түмэндэмбэрэл;
  • Тусгай байрт: Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын Хүмүүнлэг сургуулийн багш Д.Отгонсүрэн;
  • Тусгай байрт: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш Л.Наранжаргал нар шалгарлаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16