Dark Light
Нийгэм | 2026-04-27

ДҮҮЖИН ТЭЭВРИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА


СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Дүүжин замын тээвэр” төслийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна. Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууссан бөгөөд хүнд даацын ган татлагууд төслийн талбайд бүрэн иржээ. Төслийн гүйцэтгэгчээр Францын “Пома групп”, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК ажиллаж буй. 
Төслийн кабель болон зорчигч тээврийн кабинуудад ашиглах тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Франц Улсаас импортолсон бөгөөд хоёр буудал болон гараашийн барилга, буудлын заслын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа аж. 
Ирэх 7 хоногт кабелийг тулгуур багануудад агаарт сүвлэх, нарийн тохиргоот ажлыг хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10