“Үндэсний бичиг, үсгийн баяр”-ын өдрийг жил бүр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд тус тэмдэглэлт өдөр 2026 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тохиож байна.
“Үндэсний бичиг, үсгийн баяр”-ын өдөр нийслэл, орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудад төлөвлөгөөт ажил арга хэмжээний хүрээнд иргэд олон нийтийн оролцоог хангасан боловсролын хөтөлбөр арга хэмжээ зохион байгуулж, сурталчлах, хэвлэл мэдээлэл, хүүхэд хөгжил хамгаалал, боловсролын байгууллагуудыг уриалж хамтран ажиллах чиглэлийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын зүгээс Нийслэлийн Соёл, урлагийн газар, 21 аймгийн Соёл, спорт аялал жуулчлалын газарт хүргүүллээ.
АДМИН






Нийгэм






