Барилгын салбарын шинэ төсөл, дэвшилтэд техник технологи, инновацыг нэг дор төвлөрүүлдэг 39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг Буянт –Ухаа ордонд гурван өдрийн турш зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгаруулан өндөрлөлөө.
Энэ удаагийн BARILGA EXPO олон улсын барилгын үзэсгэлэн яармагт барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний болон гадаадын 400 орчим аж ахуй нэгжүүд оролцсоноос долоон аж ахуй нэгж шилдгээр шалгарлаа. Мөн үзэсгэлэнгийн үеэр B2B уулзалт, мэргэжилтний семинар, цахилгаанчны ур чадварын тэмцээн зэрэг олон талын арга хэмжээ зохион байгуулагдсан юм.

АДМИН








Нийгэм






