Dark Light
Нийгэм | 2026-04-27

АГУУЛАХЫН МАЙХНЫ СТАНДАРТЫГ НУТАГШУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагууд Япон улсын Ozawa Tent Co Ltd компанийн мембран материалыг ашиглан агаарын давхарга үүсгэх технологид суурилсан өндөр чанарын агуулахын зориулалттай майхныг Монголын зах зээлд нэвтрүүлэх төслийн ажлын хэсэгтэй уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Япон улсад ашиглагдаж буй агуулахын зориулалттай майхны стандарт, Монгол Улсын байгаль, цаг уурын онцлогт нийцүүлэн нутагшуулах, дотоодын хэрэгцээнд тохируулан үйлдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл, техникийн нөхцөлийн талаар хэлэлцэв.
Тус агуулахын зориулалттай майхан нь хөнгөн хийцтэй, хүссэн байршилд богино хугацаанд суурилуулах боломжтой бөгөөд зориулалт, хэрэгцээнээс шалтгаалан хэлбэр хэмжээ, байршлыг өөрчлөн шилжүүлэх давуу талтай юм.
Цаашид энэхүү шийдлийг хүнс, хөдөө аж ахуйн салбарт ашигласнаар улаан буудай, ноос зэрэг бүтээгдэхүүнийг жилийн турш тогтвортой хадгалах, хүнсний хаягдлыг багасгах, зах зээлийн үнийн тогтвортой байдлыг дэмжих, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тасралтгүй нийлүүлэлтэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Эх сурвалж | Стандарт хэмжил зүйн газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10