Хүсэлт гаргасан гадаадын иргэдийн оршин суух үнэмлэхийг хэвлэн олгож байна
Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газар иргэдэд Монгол Улсын виз мэдүүлэх, оршин суух зөвшөөрөл хүсэх, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоох, зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой бүх төрлийн зөвлөгөө, мэдээлэл өгч, хүсэлт гаргасан гадаадын иргэдэд оршин суух үнэмлэхийг хэвлэн олгож байна.
Нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжлэх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд иргэдэд салбарын бодлого, чиглэл, мэдээлэл, зөвлөгөөг шуурхай хүргэхийн зэрэгцээ иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, төрийн зарим үйлчилгээ, лавлагаа мэдээллээр ханган ажиллана.
Б.АМАРТҮВШИН






Нийгэм







