Dark Light
Нийгэм | 2026-04-27

ХУЛГАНА, ЛУУ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 12 /2026.04.28/ МЯГМАР ГАРАГ
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 05.40-20.00
  • Барилдлага: Хүчин төгсөх 
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
  • Суудал: Гал
Аргын тооллын 4 сарын 28, Ангараг гараг. Билгийн тооллын 12, Харцага одтой, хар бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10