Dark Light
Нийгэм | 2026-04-27

ИХЭР: НАЙДВАР ТӨРҮҮЛСЭН МЭДЭЭ ИРНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Аливаа харилцаанд үүссэн зөрчлийг дотроо хадгалах нь хожим бүр хүчтэй тэсрэх магадлалыг нэмэгдүүлнэ. Илэн далангүй ярилцах нь илүү үр дүнтэй байна. Одоогийн хүндрэлийг үл харгалзан эвлэрэх ёстой мэт санагдавч эргэлцэж байвал өөрийгөө сайн сонс. Хайртай хүмүүстэйгээ ойр дотно байх мэдрэмжээ сайн анзаардаг эсэхээ бод. Илүү ойр дотно байж хайр халамж үзүүлбэл гэр бүлийн гишүүд болон найз нөхөдтэйгөө үүссэн зөрчлөө шийдвэрлэж чадна.
 
Үхэр: Боломжийг ашиглах хэрэгтэй ч хэт их бэрхшээл рүү өөрийгөө бүү түлх. Та бүхэнд аль болох тайван байж, эргэн тойрноо эргэцүүлэн харахыг зөвлөж байна. Хэрэв хэн нэгний цаашдын хувь заяаг шийдэх асуудалд оролцох бол маш анхааралтай ханд. Хүний эрх, хувийн амьдралд халдахаас болгоомжил. Таны ч гэр бүлийн асуудал хамаг эрч хүч, цаг завыг барах бололтой. Хэт ядрахгүйн тулд өөрийнхөө биеийг сонс.
 
Ихэр: Найдвар төрүүлсэн мэдээ ирнэ. Өөрийн нөхцөл байдлыг сайн сайхнаар төсөөлөн ажлаа бүтээх оролдлого гайхалтай сайн болно. Хичээл зүтгэлээр олсон ажлаа үр дүнтэй болгохын тулд их хэмжээгээр үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй болно. Гэхдээ хор нөлөөтэй үйл ажиллагааны горыг хэзээ нэгэн цагт амсана гэдгээ ойлгож хялбар аргаар мөнгө олохоос татгалзаж сур. Бүх зүйлийг одоогийн хэрэгжиж буй дүрэм журамд нийцүүл. 
 
Мэлхий: Өрсөлдөөн хэдий хэцүү ч таны ажлыг урагшлуулах сайн талтай. Таны төлөвлөгөөнд саад учирч мэдэх тул үргэлж болгоомжтой бай. Өөрчлөлт танаас хамаарахгүй хийгдэх бололтой. Аливаа шийдвэрээ бэлгэдлийн чанартай гаргах нь таны амьдралд ойлгомжгүй байдлыг үүсгэнэ. Өнөөдөр ойр дотнын хүндээ буруу ойлголт өгөхөөс сэргийл. Таны хэрэгцээ шаардлагыг хайртай хүн тань буруугаар ойлгож магадгүй. 
 
Арслан: Худал хуурмаг давамгайлсан цаг үе тул азаа үзэхээс болгоомжил. Харин холбоо харилцаагаа сайн ашиглан, юу хэрэгтэй байгаагаа урьдчилан судал. Хамт олон болон түншүүдтэй харьцах харилцаанд онцгой өөрчлөлт гарахаар байна. Өөрийнхөө байр суурь, боломж бололцоог мэргэжлийн хүмүүстэй сайн зөвлөлдөх хэрэгтэй. Таны дэвшүүлсэн санааг хүлээн зөвшөөрөх нь хожим гарах сайн үр дүнд маш их нөлөөлөх болно.
 
Охин: Боловсрол мэдлэгээ дээшлүүлэхийн тулд олон газраар явж, нүд тайлахыг та хүснэ. Мөн орлогоо нэмэгдүүлж, санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун болохыг хүсэж байгаа бол боловсролоо ахиулахыг эрхэмлээрэй. Гэхдээ хийх гэж байгаа зүйлээ өөрийн биеэр бодитой сайн судлаагүй бол яаруу сандруу эхлэх хэрэггүй. Сэтгэл хөдлөл энэ үед танд төвөг удна. Сэтгэл санаагаа тайвшруулах дасгал хийвэл ажлын алжаалыг хурдан тайлах болно. 
 
Жинлүүр: Ажлын ачааллаас болж стресстэх нь таагүй нөлөө үзүүлэх болно. Ажил хэрэг болон түншүүдийн харилцаанд хүндрэл гарна. Иймээс өнөөдөр аль болох тэвчээр зааж, зарим зүйлийг хараагүй мэт өнгөрүүлэх нь өлзийтэй. Удахгүй хүндрэлтэй асуудал ард хоцорно. Удирдах ажил хийдэг хүмүүс хяналтын системээ өөрчлөх цаг болжээ.
 
Хилэнц: Хэн нэгний эрх ашгийн хөндөх гэж оролдож байгаа бол алдаа хийж байна. Та өөрийнхөөрөө байж, бусдын үгийг хүлээцтэй сонсвол нэр хүндтэй байх болно. Хөрөнгө мөнгө олсон ч зугаа цэнгэлийн тухай март. Өөрийнхөө эрч хүчийг зөв  хуваарилах хэрэгтэй. Харин хайртай хүнтэйгээ өнгөрөөх цагийг романтик байлгах хэрэгтэй бололтой. Одоогийн байгаа байдалдаа санаа зовох хэрэггүй. Амьдралын утга учир цаг хугацааны явцад тодрох болно. 
 
Нум: Эрч хүч ихтэй өдөр. Таны хүсэл мөрөөдөл ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй гэдгийг бүгдэд ойлгуул. Гэхдээ эрч хүчээ буруу зүйлд ашиглавал элдэв асуудалд оруулж болзошгүй. Эргэн тойрныхонтойгоо муудалцах магадлалтай. Өнөөдөр таны биеэ зөв авч явах байдлаас санхүүгийн амжилт, эсрэг хүйсийн хүнтэй харьцах харьцаа бүгд шалтгаална. Шаардлагагүй асуудлуудад анхаарлаа хандуулж цаг алдах хэрэггүй.
 
Матар: Албан харилцаандаа ямар хэм хэмжээ барьж байхаа сайн анхаарч, ухаалаг байхыг хичээ. Оюун санаагаа төвлөрүүлж чадвал та маш их зүйлийг хийж чадна. Өөрийн хийх дуртай зүйлээ тодорхойлж, шинэ амьдралын хэв маягийг  бий болгох ямар боломжууд байгааг олж хар. Эрүүл мэнддээ анхаарч амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийхийн тулд цаг зав гарга. Хайртай хүндээ халамж мэдрүүлэхийн тулд цаг гарган, гайхалтай романтик бэлэг бариарай. Хайр халамж, уучлалт танд баяр хөөрийг авчрах болно. 
 
Хумх: Өнөөдөр ихэнх хүмүүс нэгэн хэвийн байдлын эсрэг байх гэх хүслээ дарж тайван байх хэрэгтэй. Өөрчлөлт хийхийн өмнө өөрийгөө илүү сайн таньж авахыг хичээ. Хэвшил болсон дадлаа эвдэх аливаа дотоод хүсэл нь зүгээр л сэтгэлийн хөдөлгөөн байвал танд ямар ч сайн зүйл авчрахгүй. Танд ирж буй зөвлөгөөг сонсон, амжилтын төлөө тэвчээртэй байгаарай. Эрч хүчээ алдвал ажил хэрэг удааширна. Гэвч энэ нөхцөл байдал танд туршлага болох бөгөөд өнгөрсөн хугацаанд юу болсныг бодитоор тунгаан бодоход туслах болно.
 
Загас: Үзэл бодлоо хамгаалахын тулд шүүмжлэлд өртөхөөс бүү ай. Холоос ирсэн мэдээ шинэ соргог байх бололтой. Биеийн хүчний хэт ачаалал авахаас зайлсхий. Өөрийнхөөрөө гэхдээ найрсаг байхад эрч хүчээ чиглүүл. Танд ойрын хүмүүстэйгээ муудсан харьцаагаа сайжруулах боломж гарч ирэх бололтой. Өнөөдөр ажил хэрэгтээ чин сэтгэлээсээ хандах тул хамтран ажиллагсад, дарга удирдлагуудынхаа талархлыг хүлээнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10