Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “365 эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяныг хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү аян нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мөн хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжлийг дэмжих зорилготой юм.
Түүнчлэн эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтгүй харилцааг нийгмийн соёл болгон төлөвшүүлэхэд чиглэж байна.
Б.АМАРТҮВШИН






Нийгэм







