Dark Light
Нийгэм | 2026-04-28

ЦАХИЛГААН ДУГУЙ, СУРРОН, СКҮҮТЕР, МОПЕДЫН ОСОЛ 6 ДАХИН ӨСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ. Тухайлбал:
  • 2022 онд – 50
  • 2023 онд – 305
  • 2024 онд – 532
  • 2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.

2026 оны 4 дүгээр сарын 10-наас 19-нийг хүртэлх хугацаанд дээрх тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийт 102 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн.

 
Цахилгаан скүүтэр, мопед нь нэг л хүнд зориулагдсан техник учраас сундалж явахгүй, унадаг дугуй, мопед, мотоцикл болон энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо хамгаалах малгайг дүрмийн дагуу өмсөх, урсгал сөрөхгүй, явган хүний гарцаар гарахдаа түрж гарах, явган хүний замаар зорчихгүй байхад онцгой анхаарч, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10