Dark Light
Нийгэм | 2026-04-28

МУУР, НОХОЙ БАРИХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дараах үүргүүдийг өглөө.
Тухайлбал:
  • Засгийн газрын 2026 оныг бизнесийн орчныг дэмжих, зарим арга хэмжээний тухай 127-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах
  • Засгийн газрын 2026 оны хүнсний ногооны үнийн өсөлтөөс сэргийлэх, зарим арга хэмжээний тухай 122-р тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах 
  • 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж танилцуулах
  • Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ногоон зээлийн асуудал болон газ руу шилжүүлэх ажлын талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах 
  • Мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж, замын  хөдөлгөөнд хязгаарлалттайгаар  оролцуулах тухай А/383 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах 
  • Эзэнгүй гудамжинд хаягдсан эвдэрсэн тээврийн хэрэгслүүдийг тээвэрлэж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, 
  • Муур, нохой барих ажлыг эрчимжүүлэх
  • Ногоон байгууламжтай холбоотой илэрсэн зөрчлийг арилгах үүрэг өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16