Dark Light
Нийгэм | 2026-04-28

ХАХУУЛЬ АВСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАНД ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Я.Билэгдэмбэрэл нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүргээ гүйцэтгэх эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа хэтрүүлэх гэж заасныг зөрчиж Г.Сайнбаярын ашигт малтмал хайх, олборлох ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнээс 59 сая төгрөг, мөн А.Мөнхбатын ашигт малтмал хайх, олборлох ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2 сая төгрөг, нийт 61 сая төгрөгийг авсан.
Мөн түүний хөрөнгө орлого 253,6 сая төгрөгөөр нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, хахууль авах болон үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэргийн улмаас олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор авто зогсоол болон орон сууцуудыг өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр авч орон сууцыг хөлслүүлэн 23 сая төгрөгийн орлого олж мөнгө угаасан хэрэгт харин Г.Сайнбаяр, А.Мөнхбат нар нь хахууль өгсөн хэрэгт тус тус холбогдож прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Я.Билэгдэмбэрэлийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тул бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай мөн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
Шүүгдэгч Г.Сайнбаяр нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 14 сая төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч А.Мөнхбат нь өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 4 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10