Өнөөдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн, ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэр, С.Ганнасан нартай уулзаж, хууль бусаар хувьчлагдсан хүүхдийн зуслангуудыг төрийн өмчид шилжүүлэх, зориулалтын дагуу ашиглуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Б.Баярсайхан: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас 2025 онд орон даяар хийгдсэн Хүүхдийн зуслангийн хяналт, шалгалтын үр дүн, Авлигатай тэмцэх газраас хийгдэж буй Хүүхдийн зуслангийн хяналт, шалгалтын явцыг уялдуулан зуслангийн хөгжилд ахиц болох бодитой шийдвэрүүдийг гаргана.
Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр төр хүүхдэдээ зориулж бүтээн байгуулсан зуслангуудаа “амь” оруулж, хүүхдийнхээ хөгжлийг дэмжинэ.
АДМИН







Нийгэм







