Dark Light
Нийгэм | 2026-04-28

ТОРГУУЛИЙН ТӨЛБӨРИЙГ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэд торгуулийн төлбөрийг шимтгэлгүй төлөх боломж бүрдлээ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран торгууль төлөх үйлчилгээг төрийн мэдээлэл солилцооны "ХУР" системд нээлттэй API хэлбэрээр байршуулаад байна.
Ингэснээр ямар үр дүн гарах вэ?
  • Иргэдэд: Торгуулийн төлбөрөө өөрийн өдөр тутам ашигладаг банк, финтекийн аппликейшн болон бусад цахим сувгаар хурдан, хялбар, шимтгэлгүй төлөх боломж нээгдэв.
  • Хувийн хэвшилд: Бүх салбарын аж ахуйн нэгж, байгууллага уг үйлчилгээг өөрсдийн системдээ саадгүй нэвтрүүлэх нөхцөл бүрдэв.
Уг арга хэмжээг хэрэгжүүлэхээс өмнө иргэд торгуулийн төлбөрийг E-Mongolia, Tpay.gov.mn, E-barimt зэрэг хэдхэн системээр төлдөг байсан. Зөрчлийн тухай хуульд 2025 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр торгуулийг 14 хоногт төлбөл 50 хувь хөнгөлөх, хугацаа хэтрүүлбэл 50 хувь нэмэгдэх зохицуулалттай. Гэтэл системийн хязгаарлагдмал байдлаас үүдэн торгуулийн төлбөрийг хугацаанд нь төлөхөд бэрхшээл учирч буй талаар иргэдийн зүгээс шүүмжлэл, санал гомдол цөөнгүй гарч байсан билээ. Тиймээс торгууль төлөх үйлчилгээг "ХУР" системд нээлттэй API хэлбэрээр байршуулснаар энэ бүх асуудлыг шийдвэрлэж байна.
Цаашид төрийн байгууллагуудын API сервисийг иргэд, бизнесийн өдөр тутмын хэрэглээ болсон хувийн хэвшлийн платформуудад нээлттэй болгох нь цахим шилжилтийн дараагийн чухал алхам юм.
Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, олон сувгаар, хүртээмжтэй хүргэхэд онцгой ач холбогдолтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10