Dark Light
Нийгэм | 2026-04-28

ЗАМ ХААСАН ЗӨРЧЛИЙГ 14 ХОНОГТ АРИЛГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, нийслэлийн ерөнхий боловсролын 68 дугаар сургуулийн баруун талд Авто тээврийн үндэсний төвийн захиалгатай барилгын түр хашаа нь үерийн байгууламж, явган хүний болон дугуйн замыг хаасан зөрчилд иргэд гомдол гаргасан. Иргэдийн гомдлын дагуу нийслэлийн Хяналт шалгалтын газраас тухайн байршилд ажиллаж, зөрчлийг 14 хоногт арилгуулах хугацаатай мэдэгдэл хүргүүллээ.

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийтийн эзэмшлийн 100 гаруй метр зам талбайг хашаалж, үерийн бетонон даланг эвдэж, орц гарцыг хаасан гэх гомдол ирсэн. Тухайн орчимд үйл ажиллагаа явуулж байгаа Авто тээврийн үндэсний төвийн захиалгатай баригдаж буй барилгад шалгалтын ажиллагаа явуулж, 14 хоногт зөрчлийг арилгуулж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг хүргүүллээ” гэв.

Авто тээврийн үндэсний төвийн төслийн менежер Г.Ганбаяр “Төслийн талбайд 12 давхар оффисын барилга болон спорт цогцолборын барилгын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд авто замаас төслийн талбай руу шууд нэвтрэх боломжтой гүүр барихаар түр хашаа барьсан. Ингэхдээ ГУББГ болон бусад холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч, Баянзүрх дүүрэг болон 39 дүгээр хорооны Засаг дарга нарт мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн. График төлөвлөгөөний дагуу 21 хоногт нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхөөр төлөвлөж байсан. Харин уг албан шаардлагын дагуу үерийн байгууламж, явган хүний болон дугуйн замыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхээр боллоо” гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10