Dark Light
Нийгэм | 2026-04-29

ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 94.1 ХУВИЙГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар 2025 онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нэгдсэн тайлан мэдээг танилцуулж, иргэдийн асуудлыг хурдан шуурхай, үр дүнтэй шийдвэрлэхэд өргөдөл, гомдлын нэгдсэн мэдээллийн сан чухал үүрэгтэйг онцоллоо.
2025 онд улсын хэмжээнд нийт 341.506 өргөдөл, гомдол ирснээс 94.1 хувь буюу 321.186-г шийдвэрлэсэн байна. Өргөдөл, гомдлын нэгдсэн мэдээллийн санд 5.300 байгууллагыг бүртгэж, яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон төрийн өмчит хуулийн этгээдийн дотоод удирдлагын системтэй уялдуулан холбосноор өргөдөл гомдлын бүртгэл, шийдвэрлэлтийн шуурхай байдал, ил тод байдал, хяналтыг сайжруулах нөхцөл бүрдээд байна.
Цаашид Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх, иргэнд хүргэж буй өргөдөл, гомдлын хариу, түүний агуулга, эргэн мэдээлэх байдлыг сайжруулах, шийдвэрлэлтийн явцад тогтмол хяналт тавих чиглэлд анхаарч ажиллана.

Эх сурвалж | Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10