Dark Light
Нийгэм | 2026-04-29

"ГЭРЭЭНИЙ АЖИЛ ОЛЖ ӨГСӨНГҮЙ" ХЭМЭЭН НЭГНЭЭ ХӨНӨӨЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны Засаг дарга хүний амь хөнөөсөн гэх мэдээлэл гарсан. Тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Д.Мөнххуягаас тодрууллаа. 

Д.Мөнххуяг: Цагдаагийн байгууллагын 102 тоот утсанд өнгөрсөн шөнө буюу 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00:05 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо "Москва хороолол орчимд хүмүүс хоорондоо зодолдоод байна" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон.

Тухайн нөхцөл байдлыг шалгахад иргэн Д нь "Гэрээгээр ажил олж өгнө гэж 24 сая төгрөг аваад гэрээнийхээ ажлыг олж өгсөнгүй, мөнгөө буцааж өгсөнгүй" гэх шалтгаанаар тухайн амь хохирогчийн толгой, гэдсэн тус газар цохиж амь насыг нь хохироосон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. 

Цагдаагийн байгууллага тухайн мэдээллийг бүртгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана. Амь хохирогчийг ямар шалтгааны улмаас амь насаа алдсан болохыг шүүх шинжилгээний байгууллага бусад нөхцөл байдлыг үнэлж тогтооно. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг мөн тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгах ажиллагаа явагдана" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10