Dark Light
Нийгэм | 2026-04-29

Т.ДАВААДАЛАЙД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН АТГ-Т ШИЛЖҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ЦЕГ-аас сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад буй хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Д.Мөнххуяг: Цагдаагийн байгууллагаас Туулын хурдны зам 1-р тойрог зам, 2-р тойрог зам зэрэг төслүүдийг сонгон шалгаруулах явцад их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх мэдээллийг шалгах ажиллагаа явуулсан. Шалгалтаар нэр дурдсан албан тушаалтан Т.Даваадалай нь Туулын хурдны зам 1-р тойрог зам, 2-р тойрог зам зэрэг төслүүдийг сонгон шалгаруулахдаа сонгон шалгаруулалтад орсон аж ахуй нэгжүүдээс өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд А-гийн үүсгэн байгуулсан мөн А-гийн үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжид 5.6 тэрбум төгрөг, мөн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох А-гийн үеэл дүү болон найзын үүсгэн байгуулсан 2 аж ахуй нэгжид 709 сая төгрөг, мөн гэр бүлийн хамаарал бүхий этгээд А-гийн 50 хувь эзэмшдэг аж ахуй нэгжээр 47.9 сая нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнаж, дээрх мөнгийг угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн. 
 
Илэрсэн нөхцөл байдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоогдсон нөхцөл байдлыг Авлигын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан Т.Даваадалайд Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар шалгуулахаар шилжүүлсэн. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10