Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн 6 дүүргийн менежер болон, Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга нартай худалдаа, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой журмын хэрэгжилтийг хангаж, үр дүнг сайжруулах талаар хуралдлаа.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/29 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Худалдаа, үйлчилгээний төрөл, ангилал, худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон нийтлэг журам”-д заасны дагуу дүүрэг бүр хариуцлагатай ажиллаж, хэрэгжилтийг хангаж ажиллах талаар хэлэлцлээ.
Үүнд:
- Улирлын чанартай, түр , сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээг дүүргээс баталсан байршилд байршуулах
- Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг (food street) нь дүүргээс батлагдсан байршилд, тогтоосон цагийн хуваариар ажиллуулах
- ТҮЦ-ийг дүүргээс баталсан байршилд байрлуулна гэж заасны дагуу “ТҮЦ” байршуулах боломжит байршил болон хориглосон байршлуудыг тодорхой болгож иргэдэд нээлттэй зарлах, иргэдээс ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэх, зөвшөөрөлгүй тавигдсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх зэрэг чиглэлүүдийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
|
Эх сурвалж
| Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
|
АДМИН








Нийгэм






