“Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ы хүрээнд олгогдож буй Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн мэдээгээр:
СУДАЛЖ БУЙ ЗЭЭЛ: Өнөөдрийн байдлаар 358 иргэн, аж ахуйн нэгжийн 82.0 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд судалж байна. Үүнээс зориулалт тус бүрээр ангилан авч үзвэл:
- Үр тариа тос тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгч 128 иргэн, аж ахуйн нэгж 50.0 тэрбум төгрөг;
- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 136 иргэн, аж ахуйн нэгжийн 20.0 тэрбум төгрөг;
- Хүлэмжийн аж ахуй эрхлэгч 7 иргэн, аж ахуйн нэгж 1.0 тэрбум төгрөг,
- Жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч 10 иргэн, аж ахуйн нэгж 0.3 тэрбум төгрөг;
- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 43 иргэн, аж ахуйн нэгж техник, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 6.0 тэрбум төгрөг;
- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 24 иргэн, аж ахуйн нэгж услалтын систем худалдан авах зориулалтаар 4.0 тэрбум төгрөг;
- Хүлэмжийн аж ахуй байгуулах зориулалтаар 10 иргэн, аж ахуйн нэгж 2.0 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг тус тус судлуулж байна.
ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭСЭН ЗЭЭЛ: 366 иргэн, аж ахуйн нэгжид 65.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс зориулалт тус бүрээр ангилан авч үзвэл:
- Үр тариа тос тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгч 212 иргэн, аж ахуйн нэгж 46.83 тэрбум төгрөг;
- Үр үйлдвэрлэл эрхлэгч 2 аж ахуйн нэгж 5.0 тэрбум төгрөг;
- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 136 иргэн, аж ахуйн нэгжийн 10.53 тэрбум төгрөг;
- Хүлэмжийн аж ахуй эрхлэгч 7 иргэн, аж ахуйн нэгж 2.39 тэрбум төгрөг;
- Жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч 8 иргэн, аж ахуйн нэгж 0.46 тэрбум төгрөг байна.
ОЛГОСОН ЗЭЭЛ: Үүнээс 293 иргэн, аж ахуйн нэгжид 50.0 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон бөгөөд үүнээс зориулалт тус бүрээр ангилан авч үзвэл:
- Үр тариа тос тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгч 184 иргэн, аж ахуйн нэгжид 38.93 тэрбум төгрөг;
- Үр үйлдвэрлэл эрхлэгч 1 аж ахуйн нэгжид 3.0 тэрбум төгрөг;
- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 94 иргэн, аж ахуйн нэгжид 6.84 тэрбум төгрөг;
- Хүлэмжийн аж ахуй эрхлэгч 6 иргэн, аж ахуйн нэгжид 0.4 тэрбум төгрөг;
- Жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч 8 иргэн, аж ахуйн нэгжид 0.46 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг тус тус олгосон байна.
Тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн мэдээг банк тус бүрээр авч үзвэл нийт шийдвэрлэсэн зээлийн 66 хувийг Хаан банк, 13 хувийг Голомт банк, 9.3 хувийг Капитрон банк, 5 хувийг Худалдаа хөгжлийн банк тус тус эзэлж байна.
|
Эх сурвалж
| ХХААХҮЯ
|
АДМИН





Нийгэм







