Dark Light
Нийгэм | 2026-04-29

ИНДОНЕЗ УЛСЫН 26 ИРГЭН ХУУРАМЧ ВИЗИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР ХИЛ НЭВТРЭХИЙГ ЗАВДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан үйлдлийг илрүүллээ. Тодруулбал, дээрх иргэд “Би Си Эйч ресурс” ХХК-ийн нэр дээр С6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт илгээсэн боловч уг хүсэлт нь бүрэн шийдвэрлэгдээгүй байхад уригч байгууллага нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон.

Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ыг үндэслэн тухайн иргэдийг 5 жилийн хугацаанд Монгол Улсад орох эрхгүйгээр албадан гаргах, уригч байгууллагын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байх, мөн төрийн байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Эх сурвалж | Гадаадын иргэн, харьяатын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10