Dark Light
Нийгэм | 2026-04-29

Т.ДАВААДАЛАЙ: БИ АЖИЛ АЛБАН ТУШААЛАА ӨГЧ БАЙГААД ШАЛГУУЛАХАД БЭЛЭН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. 
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Цагдаагийн газраас надтай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргасан учраас тайлбар өгье. Би цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны нууцыг прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэсгээр олон нийтэд мэдээлэх хуультай байдаг. Гэтэл цагдаагийн байгууллагаас намайг хулгай хийсэн мэт гүтгэлгийн шинжтэй мэдээлэл өгч байгаад харамсаж байна. НИТХ-ын дарга А.Баярыг төлөөлөгчдийн хурлаар олонх нь огцруулаад байхад албан тушаалтайгаа зууралдаж, мэдэгдэл хийж буй. Миний хувьд ажил албан тушаалаа өгч байгаад шалгуулахад бэлэн байна. Улаанбаатар хотод нүүрлэсэн хулгай байхгүй. Улаанбаатар хотын удирдлагууд түгжрэл, агаарын бохирдол гэсэн хоёр л том дайсантай. Бид иргэдэд тулгамдаж буй маш олон асуудалд хамтраад ажиллаж байгаа. Дөнгөж сая Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд баригдаж байгаа барилгын талаар ажлын хэсэг хуралдаж дуусаад байна. Бүтээн байгуулалтын үе эхэлж байна. Бид Улаанбаатар хотыг хүндээ ээлтэй сайхан хот болгохын төлөө хичээн ажиллаж байна. Гэвч ингэж ажил хийлгүүлэхгүй, харлуулж гүтгэж байгаад харамсаж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10