Dark Light
Нийгэм | 2026-04-29

А.УУГАНБИЛЭГ: АЛБАНААС ШАЛТГААЛАХ АСУУДАЛ ТОГТООГДООГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Харзтайн ам гэх газарт малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч боомилж нас барсан хэрэг гарсан. Тухайн асуудлаар Хил хамгаалах ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа А.Ууганбилэг мэдээлэл өглөө.

А.Ууганбилэг: 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хугацаат цэргийн алба хаагч боомилж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн талаар харьяаллын дагуу Төв аймгийн хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, шуурхай ажиллагааны бүлэг хэргийн газар дээр шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор ажилласан. Мөн Хил хамгаалах ерөнхий газраас томилогдсон шалгалтын бүлэг малын суурьт ажиллалаа. Ажиллах явцад тухайн хэрэг явдалтай холбоотойгоор ямар нэг албанаас шалтгаалах асуудал тогтоогдоогүй. Уг хэргийн талаар мөрдөн байцаах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа учраас манай байгууллагад эцсийн дүгнэлт мэдээлэл ирээгүй байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төв аймгийн хууль хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагаас тодруулахыг хүсэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10