Dark Light
Нийгэм | 2026-04-30

ЦАХИЛГААН, ДУЛААНЫ АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг уур, орчны шинжилгээний газар нь байгаль орчин, нийгэм, засаглалын буюу Environmental, Social, Governance /ESG/ зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх бодлогын хүрээнд цахилгаан эрчим хүчийг хэмнэх, дулааны алдагдлыг бууруулах чиглэлээр үүрэг, чиглэл, зөвлөмж боловсруулан баталлаа.
Монгол орны эрс тэс уур амьсгал, өвлийн улирлын хэт хүйтрэл, мөн 24 цагийн турш тасралтгүй ажиллах онцлогийг харгалзан энэхүү зөвлөмжийг боловсруулсан бөгөөд аймаг, сумын төв дэх ус, цаг уур, орчны шинжилгээний өртөө, харуулын барилга байгууламжийн цахилгаан болон дулааны хэрэглээг оновчтой болгох, алдагдлыг бууруулах, ашиглалтын зардлыг хэмнэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад чиглэж байна.
Тус зөвлөмж нь ESG зарчмын хүрээнд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэх (Environmental), байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, тогтвортой, найдвартай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх (Social), мөн байгууллагын засаглал, менежментийн үр ашгийг сайжруулах, зардлын хяналт, ил тод байдлыг нэмэгдүүлэх (Governance) зорилтуудтай уялдаж байна.
Зөвлөмжийг хэрэгжүүлснээр эрчим хүчний хэрэглээ буурч, байгууллагын үйл ажиллагааны зардал хэмнэгдэхээс гадна тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа уртсаж, найдвартай ажиллагаа сайжрах ач холбогдолтой юм.
Цаашид Цаг уур, орчны шинжилгээний газар нь ESG зарчимд нийцсэн, эрчим хүчний үр ашигтай, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, салбарын тогтвортой хөгжлийг хангахад анхаарч ажиллах болно.

Зөвлөмжтэй танилцах холбоос: Эрчим хүч хэмнэх зөвлөмж


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10