Dark Light
Нийгэм | 2026-04-30

"НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ 8 САРД БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын соёлын биет бус өвийг хамгаалах, сурталчлах, өвлөн уламжлагчдыг алдаршуулах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 2026 оны 08 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус фестиваль нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэхэд чиглэнэ. Мөн өвлөн уламжлагчдыг тодруулах, тэдний авьяас чадварыг дэмжих, залуу үед өв соёлыг өвлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Фестивалийн бэлтгэл ажлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ерөнхий зохион байгуулалт, дэд бүтэц, нийтлэг үйлчилгээ, их тайзны зохион байгуулалт, хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, хэвлэлийн бүтээгдэхүүн зэрэг ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10