Dark Light
Нийгэм | 2026-05-13

ТӨР НИЙГМИЙН АХМАД ЗҮТГЭЛТНҮҮД МОД ТАРЬЖ, ТӨГӨЛТЭЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд зохиогдох цуврал арга хэмжээний нэг болох мод тарих өдөрлөг 2026 оны 5 дугаар сарын 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
Төр засгийн ахмад зүтгэлтнүүдийн нэрэмжит уг төглийн нээлтэд Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн асан, гавьяат эдийн засагч Ц.Сүхбаатар, Монголын ахмадын холбооны гүйцэтгэх захирал, Улсын Бага Хурлын гишүүн асан, гавьяат эдийн засагч П.Бямбацэрэн, Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ардын багш, Улсын Их Хурлын дарга асан С.Төмөр-Очир, Улсын Их Хурлын гишүүн асан, гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн асан, Худалдааны гавьяат ажилтан Д.Идэвхтэн, Улсын Их Хурлын гишүүн асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
Ц.Товуусүрэн, гавьяат эдийн засагч Ш.Ринчин, анагаах ухааны доктор Р.Оюунханд, Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд С.Онон, Монголын ахмадын холбооны Хяналтын зөвлөлийн дарга, гавьяат эдийн засагч Г.Бямбажав нарын ахмадууд холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16