Dark Light
Нийгэм | 2026-05-13

НӨӨЛӨГ САЛХИ, ХҮЧТЭЙ ШОРООН ШУУРГАТАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 
13-наас 14-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын нутгаар, 14-нд Дорноговь аймгийн нутгаар нөөлөг салхи, хүчтэй шороон шуургатай байхыг анхааруулж байна.
 
2026 оны 05-р сарын 13-ны 20 цагаас 05-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
 
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурна.
 
Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14...+19 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +8...+13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, бусад нутгаар +3...+8 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +27...+32 градус, Эхийн голын Баян Бүрд орчим, Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +8...+10 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +8...+10 градус дулаан байна.
 
2026 оны 05-р сарын 15-наас 2026 оны 05-р сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно. Салхи 15, 18-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, 16-нд говийн бүс нутгаар, 17-нд говь, талын нутгаар борооны өмнө түр зүүр ширүүсэж , шороон шуурга шуурна. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар +1...+6 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10