Dark Light
Нийгэм | 2026-05-13

АРСЛАН: АЖИЛ ХЭРЭГ САЙНААР ЭРГЭХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны тавдугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өөрийн гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун бай. Ирээдүйд нөлөөлөх асуудлыг хайртай хүмүүстэйгээ зөвшилц. Энэ цаг мөчид ямар нэг зөвлөгөө үр ашигтай байна. Нарийн мэдрэмж ихсэх тул энэ өдөр дотоод байдлаа илэрхийлж гаргах болно. Өнөөдөр мэдрэмжээ зоригжуулсан, таныг идэвхтэй байлгах үйл ажиллагаанд оролц.

Үхэр: Эрч хүч сайн байгаа үед юу хийж чадах, чадахгүйгээ мэдэж автал, сэтгэлдээ нийцэх үр дүн гартал хичээ. Гэхдээ зарим шаардлагагүй зүйлд ядарч унатлаа гүйлгүй, үгүй гэж хэлж сур. Өнөөдөр найз нөхөдтэйгөө уулзах, олон нийтийн арга хэмжээнд оролцох зэргээр тун завгүй байх болно. Биеэ авч явах байдалдаа анхаарч, гадаад үзэмжээ сайжруулах өөрчлөлтүүд хийх нь сэргэлт авчрах ба өнөөдөр таны оролцох олон нийтийн ямар ч ажиллагаанд амжилт олоход чинь тусална.

Ихэр: Тохиолдсон саад бэрхшээл таны дотор нуугдсан нөөц бололцоог нээж магадгүй. Ямар ч ажлыг гүйцэтгэх ур чадвартай болох боломж гэнэт гарна. Цаг үедээ таарсан төлөвлөгөөг гарга. Зарим өөрчлөлт хийх нь төвөгтэй болгох ба энэ нь урагш явахад нь бэрхшээл гаргахад хүргэнэ. Таны сэтгэл санааны байдал нэг сайжирч нэг муудах болно. Ямар ч ажлын төлөвлөгөөг нарийн сайн төлөвлө. Боломжтой бол өөрийн төлөвлөсөн зүйлээ баримталбал амжилтаа баталгаатай болгоно.

Мэлхий: Өнөөдөр тодорхой нэг чиглэлийг илүүд үзнэ. Сэтгэл хөдөлгөсөн үйл явдал таны идэвхийг нэмнэ. Таны удирдан зохион байгуулах чадвар өндөр байна. Тиймээс чухал зорилгын төлөө бусадтай хамтран ажиллах нь амжилттай байх болно. Дотоод сэтгэлийн нигүүлсэл улам хүчтэй илэрч байгаа тул бусдад зөвлөмж туслалцаа үзүүлэхийг хүснэ. Амьдралын хэтийн төлөв хэрхэн өөрчлөгдөхийг та нүдээрээ харна. Өөрийн зүрх сэтгэл болон үзэл бодолд үнэнч бай.

Арслан: Ажил хэрэг сайнаар эргэх болно. Эрч хүчтэй байгаа тул зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө урагшлах алхам хий. Урагш тэмүүлэх урам зоригийг өөртөө хайрлана. Санхүүгийн төлөвлөгөө зохиож, мөнгөө хадгалах, хөрөнгө оруулалт хийх зэрэг чиглэлээр ажиллахад таатай өдөр. Өөрчлөлт хийснээр хоцрогдсон байдлыг халах учраас юу ч болсон чадах бүхнээ хий. Ойр дотно харьцаанд анхаарахын зэрэгцээ өөрийгөө хянах чадвараа хөгжүүлэхэд тохиромжтой. Гэртээ эртхэн харьж гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүл.

Охин: Удаан бөгөөд хянуур алхам өнөөдөр ажил амжуулах түлхүүр болно. Санхүүгийн байдал сайжрах ч хувийн амьдрал тийм ч сайхан байхгүй бололтой. Хэрэв сүүлийн үед амьдрал чинь эмх цэгцгүй, тайван биш байсан бол тайвширч, биеэ барих чадвараа алдаж байхын оронд аливаад эерэг сэтгэлгээгээр хандаж сурах нь сэтгэлийн хямралыг багасгах болно. Хэрэв хатуу чанга дэглэм таны хувьд тохиромжгүй бол хавар болж байгаа тул гадуур алхан эрүүл мэндээ бодох хэрэгтэй.

Жинлүүр: Шинэ хөрөнгө оруулагч хайж байгаа болон өөрчлөлт хийх хувийн төлөвлөгөө боловсруулж байгаа бол бүх мэдээлэл баримтыг судлан шалгаж үзэх хэрэгтэй. Ингэснээрээ та ямар нэгэн алдаа гаргахгүй байх болно. Энэ өдөр бүх зүйлийг амар тайвнаар эхлэх нь зүйтэй. Та хэрэв амар тайван байхыг хүсэж байгаа бол ямар нэг хүчтэй дайсагнасан асуудлаас хол байх хэрэгтэй.

Хилэнц: Өнөөдөр баяр баясгалантай байхын тулд эрэл хайгуул хийгээд байх хэрэг нэг их гарахгүй. Аливаа шийдвэрийг оновчтой гаргах нь од эрхсийн танд өгч буй бэлэг байх болно. Таны хатуу чанга хүсэл мөрөөдөл нь няцаашгүй, нэлээд хэцүү байна. Таны хувьд жижигхэн мэт санагдаж байсан асуудал маш том болж хувирах болно. Бүх зүйл сайхан байгаа гэдэгт итгэж өөрийгөө тайвшруул.

Нум: Хэн нэгний бүтэшгүй гээд орхисон зүйлийг та олз ашгийн төлөө үргэлжлүүлэх хүслээ авч хая. Стрессээс хол байхын тулд бусдыг бүү өөл. Танд хэлэх шаардлага гарвал дутагдлын хажуугаар чимээгүй өнгөрөхгүй ч дипломат байдлаа алдаж болохгүй шүү. Аль болох байдлыг хурцатгахгүй байх нь танд тохирно. Гэртээ ч байна уу, ажил дээрээ ч байна уу ихэнх хүмүүсийг өдөр тутмын ажил нь ядраасан өдөр байна. 

Матар: Өөртөө хийж бүтээсэн зүйлдээ талархаж баярлах боломж өг. Нүднээс далдуур олон гэнэтийн явдал болно. Гэвч гарах үр дагавар нь сайн байна. Харилцаанд гарч буй хүндрэл бэрхшээлээс болж сэтгэл санааны хувьд таагүй байгаа бол салхинд гарч санаа зовоосон асуудлуудаасаа түр мартан, чөлөөтэй амьсгал. 

Хумх: Шинэ гэрээнд гарын үсэг зурах, ажил хэргийн хэлэлцээр хийхэд тохиромжтой өдөр. Таны өөдрөг сэтгэл, харилцааны эв дүй, дур булаам байдал ажил үйл тань бүтэхэд туслах болно. Гэхдээ биеэ барьж байхыг зөвлөе. Ихэнх хүмүүс бусдын нөлөөнд өртөж магадгүй учраас сөрөг энергитэй хүмүүсээс зайгаа барихыг хичээгээрэй. Муудалцсан байсан ч хайртай хүмүүстэйгээ эвлэрч, цагийг хөгжилтэй өнгөрөөхөд тохиромжтой байна. Янз үрийн санал зөрчилдөөн гарвал та хүлээц, тэвчээр гаргаж, хайртай хүндээ энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлийг бэлэглээрэй. Та өгснөөсөө ч илүү зүйлийг эргүүлж авах болно. 

Загас: Энэ өдөр таны үзэл бодлыг дэмжих хандлага бага байна. Дэг журамтай үйл ажиллагаа нөхцөл байдлыг хэвийн хадгалахад тустай. Ажлын стресс нэмэгдэх нь харилцаа холбоо болон эмх замбараа байдал бий болсонтой холбоотой байна. Хэт адал явдал мөрөөдөх нь уран бүтээлч хүмүүст л тохирох болно. Гэр бүлийн асуудлаа шийдэхэд тохиромжтой байна. Танд үнэнч найз нөхөд цөөн байсан ч тэдний төлөө бүхнээ зориулж чадвал удаан нөхөрлөнө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10