Dark Light
Нийгэм | 2026-05-14

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ, САНАЛ АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Газрын тосны салбарыг олон нийтэд сурталчлах, таниулах, мэдээлэл хүргэх зорилгоор Аж үйлдвэр Эрдэс баялгийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын төлөөллүүд орон нутгийн уулзалтыг Дорноговь аймгийн ЗДТГ-тай хамтран 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.  
Тус уулзалтад хайгуулын болон олборлох үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагууд, орон нутгийн төлөөллүүд оролцлоо. Уулзалтаар шинэчлэн найруулагдаж буй Газрын тосны тухай хуулийн төслийг танилцуулах, санал авах, мөн тус аймагт шинээр газрын тосны үйл ажиллагаа явуулж буй, төслийн болон хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй компаниуд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, газрын тосны үйл ажиллагаанд үүсэж буй хүндрэл, бэрхшээлийг даван туулах, мөн нөөц ашигласны төлбөрийг аймаг, орон нутагт өгөөжтэй байх талаар шинэчлэн найруулагдаж буй хуульд тусгах шаардлагатай асуудлуудыг дэвшүүлж, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын аливаа хэлбэрийн эсэргүүцэл нь уул уурхай, газрын тосны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар олборлолт, экспортод хүндрэл учруулж байгаа талаар харилцан санал солилцлоо.
Ташрамд дурдахад, Анх 1941 онд Дорноговь аймгийн Зүүнбаян дахь газрын тосны ордыг нээж, анхны газрын тос боловсруулах үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойн баяр тохиож байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10