Dark Light
Нийгэм | 2026-05-14

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн амжилттай арилжаагаар нийт 128.0 мянган тонн нүүрсийг 11.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлтэйгөөр арилжааллаа. Үүнд:
Эрчим хүчний нүүрс – 64.0 мянган тонн нүүрсийг $61.0-оос $65.5 ам.доллар хүртэл буюу 7.4 хувиар өссөн үнээр арилжаалж, нийт 4.2 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл амжилттай хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож, үнэ 4.5 ам.доллароор өсөв.
1/3 коксжих нүүрс /үнслэг 14–19/ – 64.0 мянган тонн нүүрсийг $88.9-өөс $109.4 ам.доллар хүртэл буюу 23.1 хувиар өссөн үнээр арилжаалж, нийт 7.0 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл амжилттай хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож, үнэ 20.5 ам.доллароор өсөв.
2026 оны байдлаар нийт 139 удаагийн арилжаагаар 7.6 сая тонн нүүрсийг 642.16 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжаалаад байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10