Dark Light
Нийгэм | 2026-05-14

АВТО ЗОГСООЛЫН ЖУРАМ, БҮСЧЛЭЛ, ҮНЭ ТАРИФЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
"Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК нь 2026 оны 05 дугаар сарын 7–11-ний өдрүүдэд нийслэлийн төвийн 6 дүүрэгт авто зогсоолын журмын төсөлтэй холбоотой иргэдийн санал авах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт нийт 400 гаруй иргэн оролцож, авто зогсоолын хүртээмж, төлбөрийн тогтолцоо, нэгдсэн менежмент, бүсчлэлтэй холбоотой санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Иргэдийн зүгээс авто зогсоолын тариф харилцан адилгүй, зогсоолын хүрэлцээ хангалтгүй, шөнийн тарифыг тэглэх буюу хөнгөлөх, мөн иргэдэд ойлгомжтой, нэгдсэн зохицуулалт шаардлагатай байгаа талаар олон санал дэвшүүлэв.
Хэлэлцүүлгийн үеэр "Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн захирал Э.Цэенрэгзэн, Авто зогсоолын төлөвлөлт, хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Б.Батзаяа нар авто зогсоолын өнөөгийн эрх зүйн орчин, шинэчилж буй журмын төсөл, цахим төлбөрийн систем болон нэгдсэн менежментийн тогтолцооны талаар мэдээлэл хүргэв. Мөн авто зогсоолын асуудлыг зөвхөн төлбөрийн зохицуулалтаар бус хотын хөдөлгөөн, төлөвлөлт, хүртээмж, технологид суурилсан цогц менежментийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар онцлон танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гарсан санал, шүүмжийг нэгтгэн судалж, журмын төсөлд тусган боловсруулсны үндсэн дээр Нийслэлийн Засаг даргад танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10