Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.05.14) “Чайна Энержи Групп” ХХК-ийн Туслах ерөнхий захирал Кан Фэнвэй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар болон бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай асуудлын талаар санал солилцлоо.
Уулзалтад Зам, тээврийн яамны Төмөр замын бодлого зохицуулалтын газрын дарга, "Тавантолгой төмөр зам"ХХК, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн удирдлагууд болон “Чайна энержи групп” компанийн төлөөлөл болон салбар компанийн ТУЗ-ын дарга нар оролцов.
АДМИН








Нийгэм







