Dark Light
Нийгэм | 2026-05-14

ЖАНРАЙСЭГ БУРХНЫ “НҮННАЙ” БУЮУ “ЧИЛЭН СУУХУЙ” ХУРАЛ ХУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Нүннай сахих” буюу “Чилэн суухуй” зан үйлийн хурал
Номт гурван орны нэг Монгол оронд Бурханы шашин дэлгэрсэн цагаас эхлэн үе, үеийн хаад ноёдууд мөнхлөн хуруулж байсан хурлын нэг нь Их нигүүлсэгч Жанрайсэг бурхны “Нүннай” буюу “Чилэн суухуй” хэмээх зан үйл юм.
 
Энэхүү зан үйлийн ач тус нь гурван муу заяанд унах /там, бирд, адгуус/ шалтгаан болсон хилэнц нүглийг түргэнээ арилгах, муу заяаны зовлонгоос гэтэлгэх, нүгэл хилэнц, алдаа унал бүгдийг наманчилж ариусган арван цагаан буянаа дэлгэрүүлэх зан үйл юм. Тиймдээ ч “Нүглээ арилгая гэвэл Нүннай сахь” гэсэн яриа дэлгэрчээ.
 
Нүннай хуралд хурсан, хурал хуруулсан мөн даган баяссан бүхний тус эрдэм цаглашгүй их юм. Нүннай их сахиснаар нүгэл хилэнц үтэр түргэн арилж буяныг ихээр хураадаг.
Энэ зан үйл нь бурхны шашны аг тарнийн номтой холбоотой.
Номын эхэнд “Жорвын чойдог” буюу “Бэлтгэл зургаан ном”-ын дагуу зан үйлүүдийг бэлдээд “Нүннай” хурлаа сахиж хурдаг.
“Жигдэн гомбо” буюу “Жанрайсэг бурхны магтаал” хэмээх мөргөлийн ном байдаг.
 
“Жигдэн гомбо” номоо уншаад, биеэр мөргөж, сэтгэлдээ сүжгийг үүсгээд “Зөвхөн би гэлтгүйгээр тойрон хүрээлсэн хамаг амьтад бүгдээр тэргүүлшгүй цагаас энэ цаг мөчийг хүртэл хураасан нүгэл хилэнц бүхнээ сэтгэлийн гүнээс арилгаж байна” хэмээн бодож мөргөдөг.
Үнэн зүрхнээс өөрийн сэтгэлийг одуулан үйлдвээс авралтай төдийгүй “Нүннай” олон сахиснаар муу заяанаас гарцаагүй гэтэлгэнэ хэмээдэг билээ.

Хугацаа: 2026.05.16- ны орой 21 цагаас 05.18-ны өглөө 09 цаг хүртэл

Лавлах утас : 72724050

Уншлага ном "Эх хэлээрээ"


Эх сурвалж | Гандантэгчэнлин Хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10